Байгаль орчны аудитын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, чадавхыг сайжруулах, уг асуудлаар салбар дундын уялдааг хангах зорилго бүхий Уул уурхай дахь байгаль орчны аудитын дадлагажих сургалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК дээр 8 сарын 28-наас 31-ны хооронд олон талыг хамруулан амжилттайгаар зохион байгуулав. Энэхүү сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх нь” (СЕСМИМ) төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А. Энхбат сургалтыг нээж, “Байгаль орчныг хамгаалах бүтэн системийн нэг чухал хэсэг болох байгаль орчны аудитыг хөгжүүлэх нь ихээхэн чухал бөгөөд байгаль орчны аудит зөв хөгжсөнөөр байгаль орчны байцаагч, байгаль орчны мэргэжилтэн нарын хүрч чадахгүй байгаа, тулж ажиллаж амжихгүй байгаа газруудад хүрч, тулж ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч байгаль хамгаалах үйлст ихээхэн хувь нэмэр оруулах юм. Энэхүү үйл ажиллагааг дэмжин СЕСМИМ төсөл 2016 оноос эхлэн ажиллаж ирсэн. “Эрдэнэт үйлдвэр” дээрх дадлагажуулах сургалт нь байгаль орчны аудитын чадавхыг бэхжүүлэх цуврал үйл ажиллагааны хэсэг юм. Уг сургалтын хүрээнд оролцогч талууд байгаль орчны аудитын хууль тогтоомж, хэрэгжилт, аргачлал, олон улсын шилдэг туршлагын талаар мэдлэгтэй болоод зогсохгүй, уул уурхайн үйлдвэрийн цогц үйл ажиллагааг нүдээр үзэж, уг үйл ажиллагаанд байгаль орчны аудитыг хийж туршлага судална. Оролцогч нар мэдсэн сурснаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаль орчны аудитыг хөгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х. Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэр ХХК нь зөвхөн ашиглаад зогсохгүй, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд анхаарал тавьж ихээхэн хүч хөдөлмөр зардаг. Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг болж байгаль орчны аудитын чиглэлээр манай үйлдвэрийн байгаль орчны чиглэлийн төлөөллийг оролцуулан сургалт зохион байгуулж байгаад ихээхэн баяртай байна. Энэхүү сургалт нь уул уурхай, байгаль орчны чиглэлийн холбогдох яам, газрын дарга, мэргэжилтнүүд, эрх авсан аудитын компани болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүдийг уул уурхайн үйлдвэрлэлийн бүтэн процесс бүхий бааз суурьт тулгуурлан газар дээр нь хийж буйгаараа онцлог юм. Ийнхүү газар дээрх онол, практик хослуулсан сургалт зохион байгуулсан нь оролцогч талуудад байгаль орчны аудитыг уул уурхайн үйлдвэрлэлийн процесстэй уялдуулан газар дээр нь танилцуулан, дадлагажуулахад, олон улсын шилдэг туршлага, ур чадварын талаарх мэдээлэл, мэдлэг олгоход, харилцан туршлага солилцоход, талууд нэгдсэн нэг ойлголтод хүрч, байгаль орчны аудитын үйл ажиллагааг зөв хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.
СЕСМИМ нь Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх зорилгоор Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамтай хамтран уул уурхай, байгаль орчныг хамарсан таван үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй төсөл юм. Энэ удаагийн сургалтанд төрийн захиргааны төв байгууллагууд болон аймгуудын байгаль орчны газар, Байгаль орчны аудитын холбоо, байгаль орчны аудит хийх эрх авсан компаниуд төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн байгаль орчны багийг оролцуулан нийт 50 оролцогч оролцов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
