Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчиж барилга барьсан зэрэг хэд хэдэн асуудлуудыг судлан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, албаныханд өгсөн. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс тус тогтоолын хэрэгжилт болоод Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажиллав.
Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна.

“Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ханган ажиллах хэрэгтэй. Усны тухай хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу цуцлах ёстой газруудаа цуцалж, эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй тэмцэлдэх гээгүй. Харин байгаль орчныг бохирдуулж, хариуцлагагүй хандаж, дур зоргоороо хашаа хатгаж замбараагүй байдлыг үүсгэж болохгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллах нь чухал байна. Шүүх дээр ялагдсан шалтгаан болон хэн гэдэг шүүгч дээрээс буцаад байгаа талаарх мэдээллийг нийслэлийнхэн Өргөдлийн байнгын хороонд энэ долоо хоногт гаргаж өг. Бид цааш нь холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Үүний цаана авилгын асуудал ч байж болзошгүй байна” хэмээв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх талаар нийслэлд хандаж саналаа өгсөн байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд хандаад шүүхийн шатандаа явж байгаа аж. Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
