ХХААХҮЯ-ны харьяа “Малчин лавлах-109” мэдээллийн төв ажиллаад хагас жил гаруйн хугацааг үдэж байна. Тус төвийн тусгай дугаар руу аль ч үүрэн телефоны дугаараас залгасан үнэ төлбөргүй бөгөөд өглөө 08:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд малын түүхий эд, мал, махны үнэ ханш, цаг агаарын мэдээ, арьс, шир ноосны урамшуулал, малчны тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар үнэн зөв, түргэн, шуурхай мэдээллийг малчдад хүргэж байна.
“Малчин лавлах-109” утасны операторууд алдсан, олсон малын зарыг тэмдэглэн авч ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мэдэгдэхээс гадна өндөр хандалттай алдсан малын чиглэлийн фесбүүк группүүд болон сайтууд, “Эх орон” телевизээр 7 хоногийн 5 өдөр 16:00 цагаас нэвтрүүлж байна.
Мөн ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй “Малчин лавлах-109” мэдээллийн төв хамтарч ажилласнаар мал хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг илрүүлж, шалгаж байна. Мөн “Малчин лавлах-109” мэдээллийн төвд тэмдэглэгдсэн бүх зарыг орон нутгийн цагдаагийн байгууллагад нь мэдэгддэг юм.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд “Малчин лавлах-109” тусгай дугаарт 13.000 гаруй дуудлага ирээд байна.
“Малчин лавлах-109” тусгай дугаарт ирсэн дуудлагыг аймаг, сум, үүрэн оператораар нь ангилдаг юм. Тус дугаарт хамгийн их дуудлагыг Өвөрхангай-2186, Төв-1914, Архангай-1165, Увс-860, Хөвсгөл-856 ирүүлжээ. Харин дуудлага хийсэн иргэдийн 45.58 хувь нь Жи-Мобайлын хэрэглэгч байсан бол 36.13 хувь нь Юнител, 10.61 хувь нь Мобиком, 5.68 хувь нь Скайтел, 1.97 хувь нь суурин утасны хэрэглэгчид байна.
Одоогийн байдлаар алдсан малын 300 гаруй, олдсон малын 17 зар иржээ. Үүнээс манайд алдсан малаа бүртгүүлэн зарлуулсны үр дүнд 53 малчин малаа олоод байна. Эдгээр 53 малчид дундаас алдсан малаа жилээс дээш хугацаагаар хайж байгаа 5 малчин байсан юм.
“Малчин лавлах 109” мэдээллийн төвөөс долоо хоног бүрийн пүрэв гарагт 21 аймгийн Засаг дарга болон ХХААГ-ын дарга, Мал эмнэлгийн газрын дарга нараас 332 сумын цаг үеийн байдлын судалгааг авч байна. 2019 оны 1 сарын 24-ний өдрөөс хойш 19 удаагийн судалгааг авчээ. Судалгааг тухайн цаг үеэс нь хамаараад өвөлжилт, хаваржилт, зуншлага, цас, бороо, шар усны үер, хур тунадас, цаг агаар, хуурайшилт, мал төлөлт, малын хорогдол, худаг усны хүрэлцээ хангамж, үлийн цагаан оготнын тархалт, түүхий эдийн үнэ ханш зэрэг чиглэлээр авсан байна.
Мөн малчдаас санал, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж ажиллаж байна.
Тогтмол интернет, веб сайтуудаар орж мэдээлэл авч амждаггүй малчид маань “Малчин лавлах-109” дугаарт үнэгүй холбогдон мал аж ахуйн холбогдолтой бүхий л мэдээ мэдээллийг нэг дор түргэн шуурхай авах боломжтой юм.

Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр улаан луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ танилцуулж байна
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Засгийн газрын хуралдаан болж байна
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн орд
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеий
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваар
Галын тархалтыг зогсоолоо
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвш
