Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. БСШУС-ын Сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагын үеэр мөрдөх “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг батласан.
Энэ дагуу анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримтлан багш сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцөл бүрдүүлж, тогтоосон дэглэмийг баримтлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газар болон дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд хяналт тавьж ажиллаж байна.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 52-р ерөнхий болосвролын сургууль дээр Нийслэлийн Засаг дагын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар ажиллалаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дагын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Сайдын тушаалын хэрэгжилтийг хангахаар нийслэлийн ЕБС-иудын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч ажиллаж байна. 52 дугаар сургуулийн хувьд нэг ангид 10 хүүхэд хичээллүүлж, 1,5 метрийн зайтай суулгаж, сургууль руу орж буй хүн бүрийн биеийн халууныг шалган, тэмдлэл үйлдэж, гарыг нь ариутган, завсарлагааны үеэр ч сурагчид 2 метрийн зайтай байгаа нь сайшаалтай байна. Цар тахал тарах аюултай энэ үед сурагчид, багш нар төдийгүй эцэг эхчүүд маш сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатай. Мөн ЭЕШ бол сурагчдын ирээдүйг шийдэх чухал шалгалт. Иймээс сурагчид болон багш нар энэ цаг үед онцгойлон анхаарч нэмэлт мэдээллийг цахимаар солилцож байх хэрэгтэй” гэж хэллээ.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
