2020.06.01-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 918 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 644 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэн. Үүний 5 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -16
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1
- Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-1
- Мотоцикл, унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.06.01-ний өглөөний 05 цаг 48 минутын орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Honda Insight маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Д, зорчигч 30 настай, эрэгтэй О, 29 настай, эрэгтэй Н нарын 3 хүний амь нас хохирсон,
2020.06.04-ны өдрийн 10 цаг 35 минутын орчимд Архангай аймгийн Хашаат сум Жаргалант багийн нутаг дэвсгэр асфальтан замд улсын дугааргүй Dayun маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,
2020.06.04-ны шөнийн 22 цаг 20 минутын орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум /аймгийн төвд/ шороон замд Mutsubishi L200 маркийн А жолоочтой автомашин Бүргэд маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 27 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5,0 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 7,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 44,5 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 12,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, урин дулааны улирал ирж унадаг дугуйтай, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох хөдөлгөөн нэмэгдсэн тул анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
