Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”

2026 оны 10-р сарын 24 өдөр, 17 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Шүлгийг Ч.Чагнаадорж
Хөгжмийг Д.Цэцэрлэг /МУУГЗ/
        Ээжээ санаад
Хайртай ээжээ санаад би
Хачин ихээр даараад байна
Халуун энгэрийн хайгаад би
Хаачихаa мэдэхгүй зогсоод байна
Зүрхэнд ургасан цэцгүүдийг
Гандааж болохгүй хорвоо дээр
Зөндөө хүлээсэн ээж минь та
Зүүдлээд сэрэхэд минь тэврээсэй
Сайхан ээжээ санаад би
Сарны гэрлийг ширтээд байна
Хөндийн өвсийг туучаад би
Хөлөө норгон тосмоор байна
Зүрхэнд ургасан цэцгүүдийг
Гандааж болохгүй хорвоо дээр
Зөндөө хүлээсэн ээж минь та
Зүүдлээд сэрэхэд минь тэврээсэй
Мөнхийн залуухан ээж минь та
Мөн чиг ихээр санагдаад байна
Ангир нисгэж дуудмаар байна
Аяархан тэврээд суумаар байна.
Зүрхэнд ургасан цэцгүүдийг
Гандааж болохгүй хорвоо дээр
Зөндөө хүлээсэн ээж минь та
Зүүдлээд сэрэхэд минь тэврээсэй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх