Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 17:00 цагт Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр очиж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“1990 онд Монгол Улс ардчилсан улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 жил болж байна. Энэ хугацаанд бид алдаж, онож, олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуульд ард түмэн, ялангуяа залуус идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж хүсье.
17:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна. Харин Улаанбаатар хотод илүү идэвхтэй буюу ирц 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авлаа. 22:00 цагт санал өгч дуусна.
Тиймээс залуустаа хандан хэлэхэд, Та бүхний санал улс орны хөгжилд их чухал юм шүү.
Энэ бол бидний УИХ-ын найм дахь удаагийн сонгууль. Бид гэр орондоо, өөртөө хүнс, бараа худалдаж авахдаа хугацаа нь дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн харж авдаг. Тэгвэл Улсын Их Хурлыг бага ард түмэн гэж хэлдэг. УИХ-ын 76 гишүүнийг сонгохдоо бараа сонгохоос илүү цензур тавьж, сонголтоо хийхийг Та бүхнээс хүсье.
Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг асуудал. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэлээ.

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит их хурал эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
