УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилж буй Засгийн газрын сайд нараа танилцууллаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэхээр заасан. Ингэхдээ, УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайдын албыг давхар хашихаар хязгаарласан юм. Энэ дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Нямбаатарыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох бол Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар улираан томилохоор болжээ. Мөн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар улираах бол Д.Сарангэрэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилж буйгаа танилцуулав.
Шадар сайдаар УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайдаар бригадын генерал Г.Сайханбаяр, Зам тээвэр, хөгжлийн сайдаар тус яамны дэд сайд Л.Халтарыг томилохоор болжээ. Түүнчлэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг, ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайханг томилж байгаа юм.
Гадаад харилцааны сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайдаар Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг томилохыг дэмжсэн байна. Үүнээс гадна Барилга хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайдаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Г.Ёндон, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарыг томилохоо танилцууллаа.
Томилгоотой холбогдуулан гишүүд сайд нараас асуулт асууж, хариулт авч байна. Үүний дараа сайд нар “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөнө.

Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
