Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд Монгол Улсын Их Сургууль, нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт болно. Мэтгэлцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 14 их, дээд сургуулийн 128 баг оролцоно. Оюутан, залуусын мэтгэлцэх, илтгэх ур чадвар, логик сэтгэлгээ, судалгааны чадварыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байна. Мэтгэлцээний техникийн зөвлөгөөн, нээлтийн үйл ажиллагааны үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат үг хэллээ.
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн “Шинэ үеийн Улаанбаатарыг хөгжүүлэхэд залуусын оролцоо” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотын хүн амын 34 орчим хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Иймд залуусын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдний дуу хоолой, оролцоо чухал. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс гаргасан Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд чиглэсэн 60 гаруй шийдлээс шалгаруулж, 25 шийдлийг оюутнуудын дунд зохион байгуулж байгаа парламентын мэтгэлцээнд хэлэлцүүлнэ. Тэмцээний үр дүнд гарсан санал, санаачилгуудыг хотын удирдлагын зүгээс хүлээн авч, хотын хөгжлийн төсөл, төлөвлөгөөнд тусгахаараа онцлогтой” гэлээ.
Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Б.Мягмаржаргал “Бодлогын мэтгэлцээнээр шийдвэр гаргах түвшинд судалгаа, баримтад суурилж, асуудлыг шийдвэрлэдэг. Энэ удаагийн нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээнд 14 сургуулийн 17 клубын нийт 128 багийн 250 гаруй оюутан бүртгүүлж, дөрвөн өдрийн турш мэтгэлцэнэ. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг залуусын оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэх бодлогын шийдлүүдийг хэлэлцэнэ” гэв.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Э.Баттогтох “Оюутан, залуучууд идэвхтэй суралцах хугацаандаа мэтгэлцээнээр өөрийгөө хөгжүүлэх нь чухал байдаг. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит мэтгэлцээний тэмцээнээр мэтгэлцээний соёлыг дэлгэрүүлэхээс гадна шинэ санаачилга болон залуусын дуу хоолойг сонсох чухал алхам болно гэж үзэж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээний хэсгийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд, шигшээ тоглолтууд арваннэгдүгээр сарын 23-нд үргэлжилнэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
