2020.12.01-ний өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 12.015 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Тухайлбал Улаанбаатар хотод 6, Сэлэнгэ аймагт 3, Орхон аймагт 2 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал /гэр бүл, ажил, нэг байрны оршин суугч/ бүхий тусгаарлагдсан иргэд байжээ.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 812 боллоо. Тухайлбал нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 429, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 болсон байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Улаанбаатар -90
- Сэлэнгэ -183
- Дархан-Уул -44
- Дорноговь -21
- Орхон -24
- Говьсүмбэр -4
- Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол дүүрэг -23
- Баянзүрх дүүрэг -25
- Чингэлтэй дүүрэг -1
- Сүхбаатар дүүрэг -12
- Сонгинохайрхан дүүрэг -13
- Хан-Уул дүүрэг -15
- Багануур дүүрэг -1
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
- Баянгол – 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
- Баянзүрх – 4, 10, 14, 15, 22-р хороо
- Сүхбаатар – 12, 13, 16, 18-р хороо
- Сонгинохайрхан – 7, 16, 19-р хороо
- Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
- Чингэлтэй – 19-р хороо
- Багануур – 4-р хороо
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 250, Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 байна.
Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 4 байрнаас нийт 175 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 1063 хүнд шинжилгээ хийснээс 386 нь 3 удаа, 827 нь 2 удаагийн давтан шинжилгээнд хамрагджээ.
Мөн халдварын батлагдсан тохиолдлын 71 хувь нь эхний шинжилгээ, 26 хувь нь 2 дахь шинжилгээ, гурван хувь нь 3 дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
