Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. 2020.12.03-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 19.680 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Тухайлбал Улаанбаатар хотод 7, Сэлэнгэ аймагт 4, Дархан-Уул аймагт 1 тохиолдол шинээр илэрчээ.
- Улаанбаатар хотод илэрсэн 7 тохиолдлын 2 нь ХӨСҮТ-ийн ариутгагч, 1 нь “Автобус бааз”-ын жолооч ажилтай иргэн байна. “Автобус бааз”-ын жолоочийг 11 дүгээр сарын 30-нд халдварын батлагдсан тохиолдлын 2-догч хавьталд тооцон тусгаарласан байна. Мөн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарлан PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд “Автобус бааз”-ын 400 гаруй жолоочоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, дараагийн шатны шинжилгээ, тандалт судалгаанд хамруулаад байна.
- Сэлэнгэ аймагт илэрсэн 4 тохиолдлын 3 нь халдвартай иргэний ойрын хавьтал болох гэр бүл, 1 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан байна.
- Дархан-Уул аймагт илэрсэн 1 тохиолдлын ойрын болон дам хавьтлын тандалт, судалгааг хийж байна.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 831 боллоо.
- Халдварын голомтлон гарсан тохиолдол 448, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Улаанбаатар -96
- Сэлэнгэ -193
- Дархан-Уул -45
- Дорноговь -21
- Орхон -24
- Говьсүмбэр -4
- Архангай -3
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:
- Баянгол дүүрэг -26
- Баянзүрх дүүрэг -24
- Чингэлтэй дүүрэг -1
- Сүхбаатар дүүрэг -14
- Сонгинохайрхан дүүрэг -14
- Хан-Уул дүүрэг -16
- Багануур дүүрэг -1
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:
- Баянгол – 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
- Баянзүрх – 4, 10, 14, 15, 22-р хороо
- Сүхбаатар – 7, 12, 13, 16, 18-р хороо
- Сонгинохайрхан – 1, 7, 16, 19, 20-р хороо
- Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо
- Чингэлтэй – 19-р хороо
- Багануур – 4-р хороо
Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох ХӨСҮТ-д 249, Цэргийн төв эмнэлэгт 208 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
