МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томиллоо

2023 оны 01-р сарын 09 өдөр, 17 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
323276264_709281910845743_3052579196470107626_n
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр/2023.01.09/ болж МАН-ын бүлгийн дэд даргыг томилох талаар хэлэлцэж, МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томиллоо.
Урьд нь МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар сонгогдсон учир ийнхүү шинээр дэд дарга нарыг сонгосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх