2022 оноос орон даяар “Боловсролын сургалтын байгууллагын болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ”-г гаргадаг болсон. Энэ хүрээнд НЗД-ын 2024 оны захирамжаар анх удаа “Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулж, НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”, “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-ийг шалгаруулж, шагнал гардуулав. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй таван өрхөд Нийслэлийн орон сууцны корпорациас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардуулсан юм.
Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг дараах зургаан шалгуур үзүүлэлтээр гаргасан байна. Үүнд:
- Байгууллагын менежмент, удирдлагын манлайлал,
- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн,
- Хүүхдийн хөгжил хамгаалал,
- Хүний нөөцийн бодлого, багш, удирдах ажилтны тасралтгүй хөгжил,
- Сургалтын орчин бүрдүүлэлт,
- Эцэг эх, олон нийтийн түншлэл, оролцоо гэсэн шалгуур үзүүлэлтээр үнэлсэн аж.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлээс хүнээ хөгжүүлэх буюу боловсролын чанараа сайжруулахад багш, удирдах ажилтнуудаа илүү дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, индексийн түвшин ахисан амжилтыг урамшуулах энэхүү ажлын хүрээ нь жилээс жилд улам өргөжин үр дүнд хүрч, баг хамт олноор дүүрэг, нийслэлийн хэмжээнд өөрсдийн арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлж, хамтран ажиллах хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөгжмийн багш Т.Мөнхжаргал, 35 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Ариунжаргал нарын гэр бүл:
“Манай гэр бүл боловсролын салбарт 11-14 дэх жилдээ ажиллаж байна. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
“БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИНДЕКСИЙН ТҮВШИН АХИСАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ШАГНАЛЫН ЭЗЭД
“Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”

- Сонгинохайрхан дүүргийн 170 дугаар цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг
- Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэг
- Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэг
- Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг
- Чингэлтэй дүүргийн 155 дугаар цэцэрлэг
- Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг
“Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”

- Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” сургууль
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын таван гэр бүлээр:

- Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөгжмийн багш Т.Мөнхжаргал, 35 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Ариунжаргал нарын гэр бүл;
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Дамиран, 60 дугаар сургуулийн бага ангийн багш Э.Ууганжаргал нарын гэр бүл;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн зураг технологийн багш Б.Баттулга, 35 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Баяртогтох нарын гэр бүл;
- Нийслэлийн ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн физикийн багш Т.Ган-Очир, 50 дугаар сургуулийн сургалтын менежер А.Болдмаа нарын гэр бүл;
- Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 146 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багш М.Номин-Эрдэнэ, тус цэцэрлэгийн туслах багш Л.Баяртуул нарын гэр бүл шалгарч, түрээслээд өмчлөх орон сууцны батламжаа гардлаа.

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
