Х. Лхагвасүрэн аавын тухай шинэ дуу дуулна

2016 оны 12-р сарын 02 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн 11 дүгээр сард нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн сэтгэлд хүрч, нийгэмд аав хэмээх эрхэм хүнээ амьд ахуйд нь хайрлаж байхыг уриалаад байгаа “Барьцаа 007” инээдмийн УСК-ны шинэ дуу гарах гэж байгаа ажээ.

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киноны шинэ дуу нь аавын тухай дуу байх бөгөөд гитарчин Д.Өөжгий киноны урьдчилсан үзлэгээр үзээд өөрийн эрхгүй энэ дууг зохиох бодол төрсөн гэнэ. Энэхүү дууны үг, аяыг Д.Өөжгий зохиож, МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн дуулжээ.

Бидний амьдралын хамгийн том түшиг болсон аавуудад зориулсан шинэ уран бүтээл тун удахгүй та бүхний сонорт хүрэх нь ээ.

Дашрамд дурьдахад “Барьцаа 007” инээдмийн УСК Тэнгис, Гэгээнтэн, Соёмбо, Хүннү, Icinema-ын дэлгэцнээ өдөр бүр гарч байна. Таныг инээлгэх ч, ухааруулах ч “Барьцаа 007” инээдмийн УСК-гоо гэр бүл найз нөхдийнхөө хамт үзээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх