2013-онд бүтээсэн Микроны босс инээдмийн уран сайхны киноны хоёрдугаар анги буюу “Приусны босс” ирэх оны 1-р сарын 13-нд нээлтээ хийхээр тов зарлагдаад байна.
Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал ажилласан бол “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр гол дүрд тоглож байсан билээ.

Тэгвэл тус киноны үргэлжлэл болох “Приусны босс” кинонд реппер Gee гол дүрд тоглосон бол дүрүүдэд МУСТА О.Долгор, Б.Батмаа, Ц.Цэрэнболд, Б.Болд нар тоглосон байна.
Сонирхуулахад “Микроны босс” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа хойш 147 сая төгрөгийн ашиг олсон байна.
С,Атарцэцэг