Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон цаашид тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгөв. Он гараад эхний долоо хоногийн байдлаар Сүхбаатар Эрүүл мэндийн төвөөр 5959 үзлэг хийгджээ. Үүний 8.4 хувь нь томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замаар халдварладаг ханиад болох нь тогтоогдсон байна. Эдгээрийн дийлэнх хувийг 0-5 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж.
“Дотны туслагч” ӨЭМТ: Сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн өвчлөл буурсан
Нийслэл, дүүргийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүд уртасгасан цагийн хуваариар ажиллаж, нярай, өндөр настанд тогтмол хяналт тавин ажиллаж байгааг дүүргийн Засаг даргад дуулгалаа. Мөн Хүүхдийн түргэн тусламжид ирж үзүүлэх хүүхдийн тоо ихэсч байгаатай холбогдуулан нэмэлт эмчийн ажиллах цагийг 09-22:00 цаг хүртэл уртасгасан байна. Түүнээс гадна урсгалыг зөв зохион байгуулах, шуурхай байдлыг хангах зорилгоор хүүхдийн үзлэгийн өрөөг Эрүүл мэндийн төвийн 1 давхарт шилжүүлэн “Утасны эмч” ажиллуулах журам гарган хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөн ӨЭМТ-үүд иргэдэд томуу ,томуу төст өвчний зөвлөмж хүргэн гэрийн эргэлтийг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд эм олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Түүнээс гадна бага насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж, хүндрэх асуудал гарч байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-өөс зөвлөх эмч ажиллуулан цэцэрлэгийн эмч болон эцэг эхчүүдэд өвчлөлийн шинж тэмдгээр нь мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа юм байна. Үүний дараа дүүргийн Засаг дарга XI хорооны “Дотны туслагч” ӨЭМТ-өөр орж, нөхцөл байдалтай нь танилцав. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан Хангай хороолол, нийслэлийн Ахмадын орон сууц гээд шинэ суурьшлын бүс нэмэгдсэн учир тус өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ӨЭМТ-ийн дарга н.Цэрэндолгор тодотголоо. Харин сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдийн өвчлөл өмнөх долоо хоногоос харьцангуй буурчээ.
Нэгдсэн эмнэлэг: Эм, тарианы хангалт хэвийн байгаа гэв

Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа Нэгдсэн эмнэлгийн удирдлага, үйл ажиллагаа, 0-5 насны хүүхдийн хэвтэлт, тэдэнд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээтэй танилцаж, харилцан санал солилцон зөвлөмж өглөө. Өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлэгт 360 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 210 нь 0-5 насны хүүхэд ажээ. Агаарын бохирдол, ханиад томууны ид дэгдэлтийн үеийг эрсдэлгүй даван туулахын тулд эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээ авч сургалтын танхим, эмч нарын өрөөгөө суллан иргэдээ хүлээн авч байгаа, эм, тарианы хангалт сайн, хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байгаа гэдгээ эмнэлгийн дарга М.Чимгээ энэ үеэр хэлсэн. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг одоо байгаа суурин дээрээ гурван корпус бүхий орчин үеийн шийдэл бүхий шинэ эмнэлэг барих ажлаа эхлүүлсэн гэдгээ Засаг даргад дуулгалаа. Дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан уулзалтынхаа төгсгөлд “Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ажилд цаг, наргүй зүтгэж байгаа энэ салбарын хамт олонд талархлаа илэрхийлье. Бид хамтдаа цаг үеийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй, шаардлагатай арга хэмжээг авч хамтран ажиллах болно. Ялангуяа манай орны байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалан 1, 2 дугаар сард их хүйтэрдэг учраас аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр нь авч ажиллах хэрэгтэйг Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн дарга нарт үүрэг болгов. Мөн дүүргийн Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Хөдөлгөөнт оффис” ажиллуулах талаар тусгасан байгаа. Тэгэхээр Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг дүүргийн алслагдсан гэр хорооллын иргэдэд эрүүл мэндийн олон төрлийн тусламж үйлчилгээ хүргэх, шаардлагатай тохиолдолд үзлэг, оношлогоо хийх талаар хамтран ажиллах болно” гэдгийг тодотголоо.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
