Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар ордог байна.
Хуралдаанаар 2017 оны тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэх, дүүргүүдэд албан татвар, төлбөр хураах үйлчилгээг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийг бүрэн хамруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ жилээс албан татвар төлсөн тээврийн хэрэгсэлд гурвалжин наалтыг дахин олгож эхлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж байлаа. Учир нь наалт хэрэглэхээ больсноос хойш замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл бүрийг зогсоон албан татвар, төлбөрөө төлсөн эсэхийг шалгах зэргээр хүндрэл үүсэх болсон байна. Иймд “Гурвалжин наалт”-ыг дахин нааж эхэлснээр хяналт шалгалтын ажил бодит үр дүнд хүрэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн татвараа төлөөгүй тохиолдолд үзлэг оношлогоонд оруулахгүй байх зэрэг саналуудыг хэлж байв.
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.
· 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
· 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
· 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
· 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
· 5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтааж албан татвараа төлнө.
Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Мөн 21 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
