-АРДЧИЛСАН НАМААС АЛИВАА САНАЛ АСУУЛГА, РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА ЯВУУЛААГҮЙ-
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан нам улс төрийн намуудын түүхэнд анх удаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгох шийдвэрийг VI их хурлаасаа гаргасан. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Ардчилсан намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж Ерөнхий сайд болдог. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар 120-130 мянган гишүүн оролцох дүн гарч байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 24:00 цагт хаагдана. Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байгаа. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгаа явуулаагүй. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг Ардчилсан намаас албан ёсоор няцааж байна” гээд элдэв санал асуулгын дүнд битгий итгээрэй хэмээлээ.
Мөн “Ардчилсан намын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нартай уулзаж цаашид ямар, ямар асуудлууд дээр анхаарах вэ гэдэгт харилцан ойлголцсон” гээд “Та нар минь нэгэнд өрсөлдөж байгаа учраас сэтгэл эмзэглүүлэх, баярлах, гомдох, уурлах, бухимдах олон зүйл гарахыг үгүйсгэхгүй. Олон улсын жишиг ч тийм байдаг. Эцсийн бүлэгт намаа улам нягтруулж, хамтран ажилладаг, улс орноо хөгжүүлдэг юм байна” гээд намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд талархаж буйгаа уламжиллаа.
Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшигчид одоогийн байдлаар найман аймаг, хоёр дүүрэгт сурталчилгаагаа хийгээд байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байна. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг хийхдээ дүрэм, журмаа сахиж, эв нэгдлийг хангаж ажиллаж байна. Намын шинэчлэлийн бодлого, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчдийн очсон газар бүрт Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ихээр оролцож, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргын сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Энэ сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байгаа.
Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явулах үлгэр жишээг харуулна. Дүрэм, журмын хүрээнд ямар нэгэн будлиан гаргахгүй байхаар бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ. Мөн санал өгсөн хүний хуруун дээр тусгай тэмдэглэгээ хийх, саналыг камер, тв, дэлгэцээр харуулж тоолох зэрэг ажлыг хийх аж. “Бүх аймгийн төв, дүүрэг, сумын төв, тосгодуудад намын даргын сонгуулийг зохион байгуулахаар салбар хороодыг байгуулна. Нэгдүгээр сарын 29-ний ням гарагт болох Ардчилсан намын гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

That's exactly why I don't shop at American apperal or hollister or other places that make so much money solely on mark up and &qvet;oxclusiuity". But, as a whole the chive is a better company and the communitie here is better and more generious than anywhere around so I guess it balances out. I just hope that eventually enough ad space and cash grabbing is enough and they don't ruin the magic they've built here.