“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ.
Дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш зэргийг танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ “Үзэсгэлэнд оролцож буй бүх аж ахуйн нэгжтэй уулзах боломж бага байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ойрмогхон дахин уулзъя” гэж хэллээ.
Утааг эрс бууруулах бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэлээ гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
-Өдөрт 2 шуудай нүүрс түлдэг өрх нэг шуудай нүүрс түлдэг болгохын тулд ийм шийдвэр гаргасан.
Утааг оргүй арилгана гэж хэлэх хэцүү, багасгана. Дэлхийн 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдол асуудал үүсгээд байна. Энэ хотуудын нэг нь манай Улаанбаатар. Ганц Улаанбаатар ч биш зарим аймгийн төв утаатай болоод байна.
Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй. Манай Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.

Үзэсгэлэнтэй танилцсаны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Ц.Донжавынд очлоо. Тэднийх 2010 оноос, “Өлзий зуух” төсөл хэрэгжсэнээс хойш ийм зуух хэрэглэж буй ажээ. Өлзий зуух нь ердийн зуухтай харьцуулахад түлж бага хэрэглэдэг, утаа бага гаргадаг гэж өрхийн тэргүүн хэлээд хоол, цайгаа зуухан дээр хийх боломжгүй. Цахилгаан зуух ашигладаг гэлээ.
Ц.Донжав “Шүдэнз зурсан ч утаа, тортог гардаг. Засгийн газар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь зөв” гээд дэмжиж байгаагаа хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнд байсан цахилгаан халаагуурыг тэднийх авч өгье, халаагуурыг сар ашиглаад хэр үр дүнтэй байгаа тухай сэтгэгдлээ хуваалцаарай гэж хэллээ.
Ерөнхий сайдын дараагийн очсон айл Баянзүрхийн II хорооны иргэн Х.Билгүүнийх. Тэднийх 2011 онд шалны халаалт тавиулжээ.

Х.Билгүүн” 2011 оноос өмнө нам даралтын зуухтай байсан. Өдөрт гурван шуудай нүүрс түлдэг. Сарын нүүрсний хэрэглээ 300 гаруй мянган төгрөг болдог байсан. Шалны халаалт тавиулснаас хойш түлээ, нүүрсний мөнгө гэхээ болсон. Өрөө өрөөндөө халаалтын тохируулгатай, цахилгаанаа хэмнэх боломжтой. Сарын цахилгааны хэрэглээ дунджаар 60-70 орчим мянган төгрөг гардаг. Өдөртөө халаалтаа бараг ажиллуудаггүй, шөнөдөө л асаадаг ч орой ажлаас ирэхэд дулаахан байдаг. Шалны халаалт тавиулснаас хойш мөнгө хэмнэхээс гадна орон сууцны айлаас дутахааргүй тав тухтай амьдарч байна. Манай хамаатны айлууд манайхаас туршлага аваад шалны халаалттай болж байгаа гэж ярилаа.
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Ард иргэд маань санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй гэлээ.
Цаашид цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас хийнэ. Цахилгаан станц барих төслүүдийн ажлыг аль болох хурдан, энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Ингэвэл айл өрхүүд маань цахилгаан халаагуур хэрэглэх сонирхол нь нэмэгдэнэ. Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
