Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, “МОНЦАМЭ” агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, “Хүмүүн бичиг сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа болон нэрт судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирэв.
Шагнал гардуулах арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Монгол хүний бусдаас ялгарах нэг онцлог бол бичиг, соёл. Ялангуяа бид дэлхийд ганцхан босоо бичгийг өвлөж авсан азтай хүмүүс. Ерөөс үндэстний оршин тогтнох тулгуур багана бол тухайн орны хэл. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Би Монгол бичгийг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололттой холбон цахим ертөнцөд чөлөөтэй хэрэглэх бааз суурийг бүрдүүлэхэд яамны зүгээс анхааран ажиллана. Төрөл бүрийн ном, сурах бичиг монгол бичгээр хадгалагдан үлдсэн байдаг. Энэ бүгдийг цахимжуулах, түгээн дэлгэрүүлэх, кирилл бичигтэй харилцан хөрвөдөг болгох зэрэг нарийн ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Өмнө нь ШУТИС-тай хамтран монгол бичгийн программ бүтээж байлаа. Тухайн үед монгол бичгийн юникодын асуудал ихээхэн бэрхшээлтэй байсан. Тиймээс цаашид үндэсний хэмжээний бичгийн юникодтой болох тал дээр монгол бичгийн мэргэжлийн салбарын хүмүүстэй хамтран ажиллах бодолтой байна” гэв.
Тус уралдаанд аймаг, сумд, есөн дүүргээс олон зуун сайхан бичигтэн оролцсон бөгөөд Баянхонгор, Төв, Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн аж. Уралдааны шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори Нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Ө.Ундармаа, Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12о ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Ц. Бадамцэцэг нар тодорч МУИС, МУБИС-д Төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
