НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.
Дээрх тогтоол гарсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт явуулахад өчигдөр /2017.01.17/ ямар нэгэн шинжилгээгүй архи согтууруулах ундааны зүйлийг гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаалах зөрчлүүд илэрчээ.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн харьяат Б нь “+21” фэйсбүүкт “… архи зарна…” гэсэн зарыг байршуулж Баянгол дүүргийн нэгдүгээр хороо “А” нэртэй зочид буудлын гадна бусдад 12 ширхэг архи, ширхэг виски зарж байсныг,
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт С нь өөрийн эзэмшлийн “приус-20” маркын машинтайгаа таван нэр төрлийн 18 шил архи, 22 ширхэг шар айраг зарж байсныг
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Х” нэртэй зочид буудлын захирал “Б” нь архи, шар айраг зарж байсныг илрүүлжээ. Эдгээр үйлдлийг Баянгол болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна.
Цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан тус цагдаагийн газар дээр шуурхай штаб ажиллаж байгаа тул иргэд хууль бус үйл ажиллагааны талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ үү.
Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчид мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хамтран хариуцсан дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаж, 175 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь зогсоож, 3949 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар айргийг битүүлжилж, 33 үил архи, 40 шил шар аайраг, нэг шил дарсыг хураан авчээ. Мөн тусгай зөвшөөрөлгүй таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байсан нэг иргэн, нэг аж ахуйн нэгж, бусад хоёр зөрчлийг илрүүлэн шалгаж байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
