Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нд Казакстаны “Рекетир” киноны эрхийг албан ёсоор авч гол дүрийн жүжигчид Монголд ирэн нээлтээ хийсэн. Уг киноны саунд тракийг реппер Десант дуулсан нь Орос болон Казакстан улсад нилээн хит болж байсан. Үүнийхээ хүрээнд казакстаны “Сатая” хэмээх кино студитай гэрээ хийн ажиллаж байгаа бөгөөд саяхан “Ар хударга” кино Казакстанд нээлтээ хийсэн байна.
Алдарт жүжигчин Саят Монголд ирсний учир нь кино хамтын бүтээл хийх, төлөвлөх, тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгах зорилготой гэнэ. Мөн “Рекетир” киноны гуравдугаар ангийг хийх гэж байгаа бөгөөд зураг авалтыг Монгол, Казакстан улсуудад авах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Мөн “Хан хөхий түшээ” ХХК-ийн захирал С.Батгэрэл, “Тэнгэрийн модун” ТББ-н тэргүүн Г.Батхүү, “Монголын сайтын холбооны ерөнхийлөгч” Э.Батхүү, “Мишээл экспо” ХХК-н захирал Э.Энхболд “Рекетир” киноны гол дүрийн жүжигчин Саят Исембаев нар хамтран Монгол казакстаны соёлын өдрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.
Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд “Сайн үйлсийн аян” хийж байгаа бөгөөд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа Л.Бүжинлхам охинд тусламжийн гараа сунган, хөл дээрээ босоход нь туслахыг бүх Монголчууддаа уриалсан юм. Охины аав П.Лхагвасүрэн хэлэхдээ “Хагалгааны нийт зардал болох 70 сая төгрөгнөөс одоогийн байдлаар 20 саяыг нь олсон. Хагалгааг нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хийнэ. Охины маань биеийн байдал хүнд байгаа, хөнгөвчлөх буюу судас нөхүүлэх хагалгаанд саяхан орсон. Эмч нарын зүгээс 30 хоногийн хугацаа өгснөөс 14 хоног өнгөрч байна. Энэхүү хандивын аяныг зохион байгуулж байгаа сайхан сэтгэлт ах нартаа мөн Нэгдүгээр эмнэлэгийн эмч нартаа миний охиныг долоон нас хүртэл нь асарч өгсөнд баярлалаа” хэмээн хэллээ.
Саят ” Би Монголд хоёр дах удаагаа ирж байна. Ирэхэд халуун дулаанаар угтан авдаг та бүхэндээ баярлалаа. Би Казакстанд байхдаа Л.Бүжинлхам охины талаарх мэдээллийг авсан. Монголд төдийгүй дэлхий даяар маш олон хүүхэд өвчиндөө шаналж байгаа. “Хэн хүнд тусалсан Түүнд заавал хариу нь ирдэг” юм гэдэг үг байдаг тийм болохоор бяцхан охинд бага ч атугай туслаарай хэмээн уриалж байна” мөн охины аав П.Лхагвасүрэнд хандан байж болох бүх бололцоогоо ашиглан тэмцээрэй, битгий бууж өгөөрэй, битий шантраарай” хэмээн захисан юм.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
