БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр БОАЖЯ-ны “Хаан танхимд” боллоо.
Гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчинтой уялдуулах, байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээлт хийх нь манай яамны үүрэг. Нөгөө талаар Прокурорын байгууллага нь энэхүү төрийн өмч болох байгалийн баялагийг хамгаалах гэмт хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй юм. Иймээс энэ зорилгын огтлолцолд манай хоёр байгууллага хамтран ажиллахаар боллоо” гэв.
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн тоо өсөж байгааа хэдий ч хэргийн шийдвэрлэлт буурах хандлагатай байгаа аж. Энэ нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй, прокурорын хяналтын үед гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирол тодорхойгүй гэх мэт шалтгаанаас болж хэргийг хэрэгсэхгүй болгох тохиолдол олон гарч байгаатай холбоотой юм байна.

“Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Монгол улсын эрх ашигт нийцсэн, зөв, оновчтой шийдвэр гаргах нь бидний хийх ёстой ажил. Монгол улсын ашигт малтмал бол ард иргэдийн баялаг. Байгал орчны эсрэг гэмт хэргийг шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх мөрдөн байцаалтанд төрийг төлөөлөх зэрэгт хамтран ажиллах боломжтой боллоо” хэмээн Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хэллээ.
2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984.46 га газар уул уурхайн улмаас эвдрэлд орж эзэнгүй орхигдсон байна. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн тоо өссөөр байгаа энэ үед БОАЖЯ, УЕПГ хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь 2017-2020 он хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. Энэ хугацаандаа байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах, иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд төрийг төлөөлөн прокурор оролцох, харилцан мэдээлэл солилцох гэх мэт ажлыг хийхээр төлөвлөжээ гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
