Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Налайх дүүргийн “Хос-Уянга” сургуулийн 5А ангийн сурагчид арав гаруй захидал ирүүлжээ.
Сурагчид захидалдаа “Таныг шатрын спортыг үргэлж дэмжиж байдаг гэж сонссон. Улаанбаатарт шатрын клуб нээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Бид шатар тоглох дуртай. Манай Налайхад шатрын клуб байгуулж өгөөрэй. Миний мөрөөдөл том болоод хүнд тустай, нийгэмд хэрэгтэй хүн болох. Би эмч болохыг хүсдэг. Яагаад гэвэл эмч хүн хоёр ертөнцийг холбодог гүүр юм. Манай ангийнхан Солонгос Улсад аяллаар явсан. Тэнд хөгжил сайтай, үзэсгэлэнтэй, хог бараг байхгүй байсан. Бид Монгол Улсаа Солонгос орон шиг хөгжилтэй болгохын төлөө сайн суралцаж, шилдэг хүмүүс болно. Та эрүүл байж, эх орондоо ихийг бүтээгээрэй” гэхчлэн бичжээ.
Сурагч Энхриймаа “Манай ангийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНСУ-д очиж олон сайхан газраар явсан. Тэгж явахдаа онгоцны буудлаас хөгжил муу орны онгоцыг хамгийн сүүлд нисгэдгийг мэдсэн. Тэр онгоц нь манай Монголын онгоц байв. Монгол Улсын онгоцоо хамгийн урд нь гаргахын тулд таныг сайн ажиллана гэдэгт итгэж байна” гэж захидалдаа бичсэн байна.
Сурагчдын эдгээр захидлыг Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн аваад, нэг бүрчлэн уншсанаа илэрхийлж хариу талархал илэрхийлсэн захидал илгээлээ.

“Налайх дүүргийн “Хос-Уянга” сургуулийн 5А ангийн сурагчдад гэж хаягласан захидалдаа “Эрхэм дүү нар аа. Улсын Их Хурлын дарга надад хаягласан баярын мэндчилгээ, талархлын үг, гэгээн хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захидалтай танилцлаа. Захидал бүрийг хичээнгүйлэн уншихдаа хичээл номдоо шамдаж суралцахын зэрэгцээ төрөлх тосгон, орон нутаг, улс Монголынхоо ирээдүй хойчийн хөгжил дэвшлийг гэрэл гэгээтэйгээр төсөөлөн, бяцхан оюун тархиндаа эх орныхоо сайн иргэн нь болох хүсэл тэмүүлэл тээж яваа та нараараа бахархах сэтгэл төрж байна. Монголын минь ирээдүй гэрэлтэй сайхан байна… Эрхэм дүү нартаа хүсэл мөрөөдлөө биелүүлж, хөгжиж дэвшсэн сайхан эх орныхоо хүндтэй иргэд болох ерөөлийг бэлэгдье” гэж бичсэн байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
