Монголын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн компани бол “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг. 15 мянган хүнтэй энэ том компанийн удирдлагаар сүүлийн дөрвөн сарын хугацаанд ажиллаж байгаа Д.Жигжиднямаа дарга төмөр замын салбарынхаа 2030 он хүртэлх хөгжил дэвшлийн асуудлыг баг хамт олон мэргэжилтнүүдийнхээ хамтаар тодорхойлж байгаа юм. “УБТЗ”-ын мэргэжилтнүүд Ажлын хэсэг байгуулж, 2030 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад хэлэлцэх шатанд явагдаж буй гэдгийг тэрбээр “Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Түүнчлэн тэрбээр салбарынхаа нөхцөл байдал хийгээд Орос, Хятад хоёр хөрштэйгөө хэрхэн хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлжээ.
Тодотгоход, 1949 онд байгуулагдсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг энэ жил 68 жилийнхээ ойтой золгож байгаа юм. Түүнчлэн энэ сарын 17, 18 нд “УБТЗ”-2030 форум болох аж. Форумын үеэр Монголын төмөр замын салбарын ирээдүйн чиг хандлага, хүрэх цэгийн талаар өргөн хүрээнд хэлэлцэх ажээ. Манай улсын төмөр замын салбарын хөгжил хөгжилтэй орнуудын төмөр замтай харьцуулахад техник технологийн хоцрогдолтой асуудал байдаг ч, ойрын хугацаанд төмөр замынхаа техник хөгжлийг тэдгээр улс орнуудын төмөр замуудтай эн зэрэгцэх хэмжээнд хүргэх зорилгоор хамтын ажиллагаануудыг өргөжүүлж байгаа гэдгээ Д.Жигжиднямаа дарга хэлж байна.
Монгол Улсын ачаа эргэлтийн 60 гаруй хувь, зорчигч эргэлтийн 40 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг УБТЗ нь энэ онд 30 гаруй замд их засвар хийх, 5 зүтгүүр, 1000 вагон авах төлөвлөгөөтэй байгаа аж.
Мэдээж манай улсын төмөр замын хөгжил хоёр хөрш оронтойгоо хэрхэн хамтрах вэ гэдгээс шалтгаална. Тэрчлэн хоёр хөрш орны хөгжил, эдийн засаг, худалдааны байдалтай уялдаж 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм байна.
Аливаа улс орны хөгжлийг харахад замтай шууд холбогддог. Америк ч, Орос ч тэр төмөр замаа дагаж хөгжсөн байдаг. Тэгэхээр бид ч тэрхүү жишгийг дагаж төмөр замынхаа салбарыг улам бүр хөгжүүлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр дагуулах ёстой гэдгийг Д.Жигжиднямаа дарга хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
