Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав.
“Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажилаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил нийт найман хувьтай явагдаж байгаа” хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын тасгийн дарга Б.Энхтогтох хэллээ.
Тус дүүргээс нэгдүгээр сард татвар, төлбөрт хамрагдах 14 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 6700 нь хамрагдсан байдалтай байна. Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 88 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигчээс 60 мянган нь буюу 67.5 хувьтай хамрагдсан аж.
Нийслэлийн Татварын газрын НТТОТ-ийн дарга Д.Очирсүрэн “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 26.2 тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөс нэг тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 47 мянган тээврийн хэрэгсэл татвар төлбөрөө төлөөд байна. Иргэд, ААН-үүд сар шинийн баяраас өмнө татвар хураалтад идэвхтэй хамрагдаж, шинэ оноо өр төлбөргүй угтах хэрэгтэй” хэмээлээ.
Түүнчлэн ажлын хэсгээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөртөө идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Тус дүүргээс иргэдэд илүү ойр үйлчлэхийн тулд таван шар дахь Монгол хьюндай төвийн байранд нэмэлт салбар ажиллуулж эхэлсэн байна. Энэ салбар нь ажлын өдөр 09:00-20:00, бямба гаригт 09:30-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
