“Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”-ийн хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн төслийн арга хэмжээ /2017.02.09/ “Туушин” зочид буудалд боллоо. Тус арга хэмжээнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, төслийг санаачлагчид болон бусад төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов.
Арга хэмжээний үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байдаг ч тэднээс тэргэнцэртэй нь маш цөөн. Цөөн тооны тэргэнцэртэй хүүхдүүдийн хэрэглэж байгаа тэргэнцэр нь зориулалтын бус. Тэдэнд бусдын адил сурч боловсрох, тоглох, нийгмийн харилцаанд оролцох боломж хомс. Тиймээс хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон зориулалтын тэргэнцрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоно гэдэг маш том тус. Төсөл санаачлагчдаар бахархаж, баярлаж байна. Бид эх орныхоо ирээдүй болсон хүүхэд бүрийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллах хэрэгтэй” гэв.
“Зориг” сан, Австралийн Квинслендийн их сургуультай хамтран “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэж, цаашид тэднийг сургуульд тасралтгүй хамрагдахад нь дэмжлэг үзүүлэх, нийгэм, улс төрийн байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх халамж, үйлчилгээ, хандлагыг дээшлүүлэх зорилго агуулжээ. Ингэхдээ хөрөнгө босгон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Австрали улсаас хоёр агуулах буюу 332 ширхэг тэргэнцэр тээвэрлэн авчирсан байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн өрх толгойлсон эцэг, эхчүүд, амьжиргааны түвшин доогуур өрхийн болон тусгай сургуулийн 60 хүүхдэд одоо байгаа тэргэнцрийг биед нь зохих шаардлагын дагуу тааруулж, гурван сарын витамины хэрэгцээг нь хангаж, эмчийн үзлэг, оношилгоонд хамруулахаар зорьж байгаа юм. Дашрамд дурдахад, тус хөтөлбөрт Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж, төгссөн иргэдийг хамруулдаг билээ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
