Дөрвөлжин үсэг” ХХК, “35 Films”-ийн хамтын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны кино нээлтээ өнөөдөр хийнэ. “Удирдагч” “Нар ойрхон жаргадаг”, “Анирлагч”, “Нүдэн сондор” зэрэг уран сайхны кино, “Чонын алтан шагай” ,”Нар гарнаа аз жаргал минь” олон ангит киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан авьяаслаг найруулагч Д.Энхбаатарын ээлжит уран бүтээл “Эзэгнэгч” адал явдалт уран сайхны кино өнөөдөр бүх кино театруудаар гарч эхлэх аж.
Уг киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор/ МУСТА/,Б.Анхбаяр/ МУСТА/,Ө.Мөнгөнтулга/ МУСТА/,Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд У.Батбаатар /МУГЖ/,Б.Эрдэнэцэцэг/ МУСТА/,А.Адилцэцэг/МУСТА/,Б.Дүүрэнболд,Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.
Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явна. Гэвч тэрний зам бэрхшээл, саадаар дүүрэн байлаа. Замын машинд дайгдсан нь хувь заяаны тэнхлэгийг буруу тийш эргүүлж орхино. Шоронгийн оргодол Занзага тэдний хувь заяаг хааш нь залахыг “Эзэгнэгч” уран сайхны киноноос үзээрэй.
“Эзэгнэгч” уран сайхны кино өнөөдөр “Тэнгис кино театрт 17:00 цагт, “Өргөө 3” буюу IMAX-т 19:00 цагт тус тус нээлтээ хийнэ.







Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
