Монголын Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийнбаяр” арга хэмжээ өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад боллоо.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нүүдэлчдийн уламжлалт зан заншил, соёлын өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жил бүрийн гуравдугаар сард Улаанбаатар хотноо, аравдугаар сард Баян-Өлгий аймагт тус тус зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгаас 20 гаруй бүргэдчид, гар урлал эрхлэгчид оролцохоор зорьж ирсэн байна. Иймд бид БОАЖЯ-ны зүгээс Нүүдэлчдийн өвлийн арга хэмжээг бодлогоор дэмжиж, гадаад дотоодын иргэд жуулчдад сурталчлах чиглэлээр тогтмол хамтран ажиллахаа илэрхийллээ”. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Бакей, А.Телейхан нар БОАЖЯ-ны хамт олонд талархсанаа илэрхийлж байлаа.

Уг баярыг сонирхохоор нийслэлийн оршин суугчдаас гадна Улаанбаатар хотод байрладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон гадаадын жуулчид гээд 2000 гаруй хүмүүс хүрэлцэн ирсэн нь энэхүү баяр жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг илэрхийлж байлаа.
Арав дахь удаагаа ”Чингисийн хүрээ” аялал жуулчлалын баазад зохион байгуулгаж байгаа уг арга хэмжээнд залуу бүргэдчин Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин урилгаар оролцсон нь чуулсан олны анхаарлыг татаж байлаа.

Казак үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн Н.Айшолпан охин энэ жил 17 настай. Н.Айшолпан буюу Үүрийнцолмон охин идэр есийн 40 хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн. Тэрээр гурван жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрчүүдийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болж байсан байна. Тэрээр 2015 онд АНУ-д Н.Айшолпаны тухай “The Eagle Huntress” хэмээх баримтат киноны нээлтэнд өөрийн аав Р.Нургайв болон ээжийнхээ хамт оролцсоод ирсэн ажээ.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
