Монголын улстөр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бататгах, хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр 1990 оноос хойш олсон амжилт, хүрсэн түвшнээсээ ухарч болзошгүй чиг хандлага сүүлийн үед анзаарагдаж, сэтгүүлчдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай заалт бий болгохыг санал болгох, 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай зөрчилдсөн зүйл заалтуудыг бусад хууль тогтоомжид оруулан батлах, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, түгээх мэргэжлийн үйл ажиллагаанд илэрхий саад болохуйц дүрэм журам батлах оролдлогууд гарч байгаа нь сэтгэл түгшээж байна. Учир иймд энэхүү аянд онцгой ач холбогдол өгөхийгМонгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандан санаачлагчдын зүгээс хичээнгүйлэн уриалж байна. Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийн хувь заяаг зөвөөр шийдэхэд та бүхний үүрэг, оролцоо нэн чухал билээ.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал биш, харин иргэдийн мэдэх эрхийг хангах илүү өргөн цар хүрээтэй ойлголт гэдгийг эн тэргүүнд хэвлэлийн эрх чөлөөнд харшилтай хууль тогтоогч, улстөрчдөд, улмаар олон нийтэд ойлгуулан сурталчлахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн салбарынхны мэргэжлийн үйл ажиллагааг хаах боомилох утга агуулга бүхий зүйл заалтууд янз бүрийн хууль тогтоомжид орж батлагдахаас урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Учир иймд энэхүү аяныг тал бүрээр дэмжиж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах аянд нэгдэхийг нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, салбарынхаа ажилтан ажиллагсдад хандан уриалж байна.
Нэг сарын турш “Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд мөн” уриан дор нэгдэж, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө идэвхтэй ажиллацгаая!
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
2017.03.06. Улаанбаатар хот

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
