Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.
Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлахаар завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Сэжигтэн Б, О нар нь С гэгчтэй нэгдэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байна. Тэдгээр этгээдийн холбогдсон 11 удаагийн үйлдэлтэй хэргүүд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд хэргүүдийг нэгтгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгах юм.
Сэжигтнүүд “Тэр айлын цонх бага зэрэг нээлттэй гэмээр түлхээд ороход боломжтой харагдсан. Бид тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор орчихсон. Айлаас хулгайлсан зурагтаа иргэдэд зардаг, хэрэв авахгүй бол барьцаалан зээлдүүлэх газарт тавьдаг” гэж мэдүүлжээ.
Иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байх, эд зүйлсээ “урт гартнууд”-аас хамгаалахын тулд өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах, цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
