УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2017.03.14/ Оросын Холбооны Улсын Төрийн думын Эрүүл мэндийн байнгын хорооны дэргэдэх Экспертийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамны Тамхины хяналтын асуудлаарх Зохицуулах зөвлөлийн гишүүн Ольга Вадимовна Кнорре, мөн тус улсын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Александрович Зыков нарыг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн нэг дүгээр сард ОХУ-ын Тамхины хяналтын тухай хууль, тогтоомжтой танилцах ажлын айлчлалыг тус улсад хийгээд ирсэн юм. Тэрбээр Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулах чиглэлээр Оросын Холбооны Улсын Эрүүл мэндийн яаманд хамтран ажиллах хүсэлт гаргасан юм байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн урилгаар тус улсаас Ольга Вадимовна Кнорре, Виктор Александрович Зыков нар техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор Монголд иржээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Бидний урилгыг хүлээн авч манай Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзаж, техникийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хүрээнд Эрүүл мэндийн яаман дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоодугаар сарын эхээр Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, үзэл баримтлалыг боловсруулах чиглэлд та бүхний тусламж, дэмжлэг чухал бөгөөд бидэнтэй хамтран ажиллаж байгаад дахин талархал илэрхийлье” гэв.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Тамхины хяналтын асуудлаарх Зохицуулах зөвлөлийн гишүүн Ольга Вадимовна Кнорре, тус улсын Эрүүл мэндийн яамны Урьдчилан сэргийлэх, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн хуульч Виктор Александрович Зыков нар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцож буйд талархав. “Монгол Улсын Эрүүл мэндийн яам манай улсын Эрүүл мэндийн яаманд тамхины эсрэг хэрхэн тэмцэж буй талаарх мэдээллийг өгөхийг хүссэн. Удахгүй энэ мэдээллийг та бүхэнд илгээх болно. Түүнчлэн бид Монголд удахгүй ирж үйлчилгээний газруудын тамхины өрөөнд агаарын хэмжилт хийнэ. Үүнийг хийснээр тамхины өрөө дам тамхидалтаас сэргийлж чадахгүй гэдгийг нотлох зорилготой юм” хэмээн Ольга Вадимовна Кнорре онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
