Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израиль, Канад, Катар, Люксембург, Монгол Улс, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо”, “Inclusion International”, “Даун синдром интернэшнл” ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав.
Уг хурал “My voice, my community – Enabling people with Down syndrome to speak up, be heard and influence government policy and action, to be fully included in the community” сэдвийн дор болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид, сурган хүмүүжүүлэгчид, даунтай хүмүүсийн төлөөлөл оролцов.
Даун синдромтой хүмүүст санаа бодлоо илэрхийлэх боломж олгох, тэдний хэрэгцээ шаардлага, дуу хоолойг төр, засгийн бодлогод тусгахын тулд юуны түрүүнд даунтай хүмүүсийн талаар нийгэмд эерэг мэдээлэл, сурталчилгаа түгээх, тэднийг нийгэмшүүлж хөгжүүлэхийн чухлыг хуралд оролцогчид онцолж байлаа.
Дэлхийн дауны өдрийн бага хуралд УИХ-ын гишүүн асан Монголын Дауны холбоо ТББ-ын захирал С.Оюун оролцож, “Даун синдром интернэшнл” байгууллагын захирал Эндрью Боизтой уулзсан ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын төрийн бодлого, нийгэм, олон нийтийн санаачилгын талаар оролцогчдод мэдээлж, санал бодлоо хуваалцав.
Дэлхийн дауны өдрийг анх 2006 онд “Даун синдром интернэшнл” олон улсын ТББ-аас санаачлан 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн 3 дугаар сарын 21-ныг Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
