3 дугаар сарын 24-ний өдөр буюу “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулав.
Өнөөдөр сүрьеэ өвчин нь чимээгүй тахал гэж хэлэгдэх хэмжээнд хүрээд байгааг эх сурвалжууд хэлж байна. Олон эмийн дасалтай, шинж тэмдэггүй гээд энэ өвчин улам л батжиж байна. Дэлхий нийтээр энэ өвчинтэй тууштай тэмцэж байгаагийн нэг илрэл нь “Олон улсын сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авч байна. Манай улс ч мөн энэ тал дээр анхаарч олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Гэхдээ төр засгаас нэгдсэн бодлого, дэмжлэг дутмаг байгаагаас сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь сүрьеэгээр өвдөх эрсдэлд байгаа юм байна. Энэ талаар эрүүл мэндийн салбарын ажилтны дуу хоолой болсон МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмартай товч ярилцлаа.
Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн ажлын байрны асуудал сүүлийн үед их хөндөгдөх боллоо. Танай байгууллага энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Өнөөдөр сүрьеэгийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, эрүүл мэндийн чиглэлээр тулгаамдсан асуудал их байна. Амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутам харьцдаг эмч, эмнэлгийн ажилтнууд ажил мэргэжлээсээ шалтгаалаад өөрсдөө өвдөх цаашлаад олон эмийн дасалтай сүрьеэгээр нас барсан тохиолдлууд ч гарч байна. Тиймээс бид энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна.
Бид энэ сарын 15-нд Монголд анх удаа Улаанбаатар хотын 9 дүүрэг, ХӨСҮТ, Энэрэл эмнэлэг болон 21 аймгийн сүрьеэгийн 150 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулан “Хөдөлмөрлөх эрх – Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Товчхон дүгнэхэд тус зөвөлгөөнийг зохион байгуулсны үр дүнд УИХ, НББСШУ-ны байнгын хороо, ЭМЯ болон холбогдох байнгын хороодод тулгамдаж буй асуудлуудын талаар шаардлага хүргүүлсэн байгаа.
Мөн асуудлаа хэрхэн шийдвэрлэж болох тал дээр мэргэжилтнүүдтэйгээ нэгдэн зөвлөмж гаргаснаа ЭМЯ-нд хүргүүлсэн байгаа.
Сүрьеэ манай улсад хэр тархалттай байгаа вэ?
Монгол улсын хэмжээнд жилдээ 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байгаа статистик мэдээ байдаг. Харин энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хийсэн Сүрьеэгийн тархалтын судалгаагаар ДЭМБ-ын өмнөх тооцооллоос нэлээд өндөр 3 дахин их буюу 22,000 түүнээс олон хүн байна гэсэн судалгаа гарсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлалд ажиллаж байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 66%,сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн далд халдварын тархалт 84.3%, идэвхтэй сүрьеэгийн тархалтын түвшин сүрьеэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 10,000 эмч сувилагчид 714.3 байгаа нь сүрьеэгийн бус нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтэнтэй харьцуулахад өндөр байна.
Таны зүгээс энэ яригдаж буй асуудлаар төр бодлого, шийдвэртээ юуг тусгаасай гэж хүсэж байна вэ?
Нэгдүгээрт сүрьеэ өвчин нь агаараар дамжин халдварладаг өвчин. Тиймээс төрөөс сүрьеэ өвчний эсрэг цогц арга хэмжээ авах, УИХ-аар сүрьеэтэй тэмцэх талаар хууль боловсруулж, батлуулах шаардлагатай байна. Өвчтнүүд эмчилгээгээ санаатайгаар таслах тохиолдолд албадан эмчлэх эрхзүйн зохицуулалт байхгүйгээс болоод гэм зэмгүй иргэд, нялх балчир хүүхдүүд өөрсдөө ч мэдэхгүйгээр агаараар дамжин халдвар авч байна. Тиймээс энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай.
Хоёрдугаарт Сүрьеэ өвчнөөр хэвтэн эмчлүүлэгсэд ХӨСҮТ-д багтахгүй байна. Тиймээс ХӨСҮТ-ийн бүтцэд “Сүрьеэгийн клиник”-ийг бие даалгаж, клиник хариуцсан удирдах албан тушаалтантай болгон улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах нөхцлийг бүрдүүлж, цаашид үндэсний төв байгуулах ажлыг үе шаттай хийх шаардлагатай байна.
Мөн хүний нөөцийн дутагдалтай байгаа байдлыг харгалзан цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, дархлаажуулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

бүтэн 4-5 жил болж байхад ямарч үр дүн гаргаагүй байж одоо ухамсараараа зайл
худалч балиар хэдэн ядарсан эмч нарын татвараар хоолоо олж идэж байгаа балай авгай зайлуул таарна