Урин дулаан цаг ирж байгаа хэдий ч Монголын хавар хуурай, салхи, шороо их байдаг болохоор арьсанд бусад үеийнхээс илүү арчилгаа шаарддаг. Тиймээс бид охид, эмэгтэйчүүдийн арьсыг 20 гаруй жил хамгаалж, арчилсан туршагатай “Монос” гоо заслын салонтой хамтран мэргэжлийн гоо сайханчдын зөвлөгөөг цувралаар хүргэж байна.
Арьсыг арчлах 3 үндсэн арга нь цэвэрлэгээ, тэжээл өгөх, гадны нөлөөнөөс хамгаалах юм. Ингээд хамгийн чухал арчилгаа болох цэвэрлэгээг гэрийн нөхцөлд хэрхэн хийх танилцуулъя.
Бүсгүйчүүд маань арьсаа арчлах өөр өөрийн гэсэн аргатай байдаг. Тухайн хүн өөрийн арьсны онцлогт тааруулан цэвэрлэгч бүтээгдэхүүнээ сонгох нь чухал хэдий ч хамгийн эхэнд арьсаа сүүн шингэнээр цэвэрлэх ёстойг мэргэжлийн гоо сайханчид анхааруулж байна. Учир нь нүүрний өнгөн хөрсөн дээр тогтсон бохирдлыг арьсыг гэмтээлгүй цэвэрлэх хамгийн үр дүнтэй, шалгарсан арга бол сүүн шингэнэ гэдгийг онцолж байна. Хэрэв та нүүрээ цэвэрлэхдээ сүүн шингэн огт хэрэглэдэггүй бол таны арьс ямар нэгэн байдлаар гэмтэж байгааг анхаарна уу. Тиймээс энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа хамгийн түрүүнд сүүн шингэнээр нүүрээ цэвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнийхээ дараа хэрэв танд дутуу цэвэрлэсэн мэт мэдрэмж төрж байгаа бол өөрийн өмнө нь хэрэглэдэг байсан аргаар нэмж цэвэрлэх бүрэн боломжтой. Хөөс хэрэглэх, эсвэл зориулалтын савангаар савандаж угаахаас эхлээд л…
Арьсаа зөв цэвэрлэх нь толигор, цэвэрхэн байхын үндэс суурь нь болдог. Хэрэв эхний шат дамжилгаас эхлээд л арьсаа буруу арчилдаг бол хэчнээн ч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн таны арьс хүлээж авч, үр дүнг нь 100 хувь гаргах боломжгүй байдгийг мэргэжлийнхэн үргэлж зөвлөдгийг анхаараарай.

Нүүрээ цэвэрлэсний дараа арьс тань таталдахгүй, ямар нэгэн байдлаар нэмэлт бүтээгдэхүүн нэхэхгүй байвал тэр чигээрээ унтвал хамгийн сайн. Учир нь унтаж байхад тань таны арьс амрахын зэрэгцээ нөхөн төлжиж байдаг. Харин ямар нэгэн байдлаар таталдаж, тос түрхэхээс өөр аргагүй байвал зориулалтын буюу шөнийн тос түрхээрэй. Учир нь шөнийн тос нь унтаж байхад тань арьсыг тань амрааж, нөхөн төлжихөд нь ямар ч саад болохгүй.
Арьс таталдаж байна гэдэг нь хуурайшилттай байгаагийн илрэл. Тиймээс нэмэлт тэжээл болгох үүднээс тосон суурьтай тосоор массаж хийх замаар тэжээл өгөх боломжтой. Гэрийн нөхцөлд маск тавих нь үр дүнтэй аргуудын нэг. Гэхдээ үрэвсэлтэй, эмзэг арьсанд органик бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь нэмж эмтээх аюултайг анхаараарай.

Тухайлбал, хүчилллэг бүтээгдэхүүнүүдийн нэг болох нимбэгээр нөсөө, толбоо арилгах гэж оролдсон олон эмэгтэй арьсаа гэмтээж, “Монос” гоо заслын салонд хандаж байсан байна. Мөн өндгөөр маск тавьж, үрэвслийг нь сэдрээсэн тохиолдол ч цөөнгүй байдаг байна. Тиймээс таны арьс хэвийн биш байгаа гэж анзаарагдах л юм бол мэргэжлийн хүмүүст хандахыг зөвлөж байна. “Монос” гоо заслын салон 20 гаруй жил охид, бүсгүйчүүдийнхээ гоо сайхныг хамгаалж байгаа бөгөөд мэргэжлийн гоо сайханчдаар багаа бүрдүүлсэн онцлогтой. Мэргэжлийн гэж мэргэшсэн гоо сайханчдыг хэлнэ гэдгийг энд анхааруулах нь зүйтэй байх. Тиймээс таны арьс “үгэнд тань орохгүй” байгаа бол эднийхийг зориорой.
Хаяг: “Модны 2”-ын зам дагуу “Монос” гоо заслын салон.
Холбоо барих утас: 88013728, 93036002

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
