Дэлхийн тэсвэр хатуужлын хэт холын зайн олон өдрийн “Өөрийгөө ялах” нэртэй 10 өдөр, 10 шөнө буюу 240 цагийн тасралтгүй гүйлтийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд болно.
Манай улсын гүйлтийн шилдэг таван тамирчин оролцох тус тэмцээнд хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал дөрөв дэх удаагаа оролцох гэж байна.
Тэрээр гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж буй бөгөөд нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011-2013 оны Монгол Улсын гурван удаагийн аварга бөгөөд 2013 онд 24 цагийн хугацаанд 180 км зам туулж, Монгол Улсын дээд амжилтыг тогтоож байсан билээ.
Хүссэн тамирчин нь ороод байдаггүй, оролцох тамирчин өдөртөө доод тал нь 80 км гүйх чадалтай, өөрийн улс орондоо өндөр амжилт гаргасан байх ёстой гээд шалгуур өндөртэй энэ тэмцээнд тэрээр анх 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлгүй оролцсон ч 485 км зам гүйж тавдугаар байр эзэлж байжээ.
2015 онд 10 өдрийн гүйлтэнд орж, 487 mile буюу 779 км гүйж 10-р байранд орж байсан бол өнгөрсөн жил 240 цагт 601 mile буюу 967 км (өдөрт 96 км) гүйж IV байранд орж өмнөх жилийнхээ амжилтыг 188 км-ээр ахиулж Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулаад ирсэн юм.
10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга болох зорилготой түүний бас нэгэн хүсэл бол хорт хавдартайгаа тэмцэхийн тулд гүйлтээр уйгагүй хичээллэн, хорт хавдрын эсрэг сан байгуулан, гүйлтийн замдаа өөд болсон Канадын тамирчин Терри Фоксын замналаар 143 өдөр 5373 км замыг туулах явдал ажээ. Эртний грекийн сэтгэгчид, философичид хүний амьдралын хамгийн чухал зүйл бол өөрийгөө ялан дийлэх гэж хэлсэн байдаг. Хүн өөрөө өөрийгөө ялан дийлж байж дараа нь бусдын төлөө, олон түмний төлөө гэсэн сэтгэлтэй болж, түүнийгээ ажил хэрэг болгох урам зоригтой болдог гэдгийг биеэрээ мэдэрч, бусдад үлгэрлэж яваа тамирчиндаа амжилт хүсье.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
