Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон. Энэ талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Одоогийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сүлжээ төлөвлөлтийг оновчтой болгох, ачааллыг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн системийг боловсронгуй болгож цахим хэлбэрт ийнхүү бүрэн шилжүүлж байгаа юм” хэмээн нийслэлийн Тээврийн газрын орлогч Г.Доржпалам онцолж байв.
“Авто тээврийн тухай” хуулийн дагуу зорчигчид нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлж, зорчих үүрэгтэй. Цаашид нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниудын шалгагчидтай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах ба хөлс төлөөгүй зорчигчийг 5000 хүртэл төгрөгөөр торгож, хариуцлага тооцох аж.
““Улаанбаатар смарт карт” ХХК-иас өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд даруй 500-д хүргэх зорилттой ажиллаж байгаа юм байна. Энэ талаар “Улаанбаатар смаот карт” ХХК-ийн тээврийн хэсгийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал “ 20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажилд ороод байна. Иргэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбараас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25000, хүүхэд-8000 төгрөгөөр авах боломжтой. Карт борлуулах цэгүүд өглөөний 06.00-аас оройн 19.00 цаг түүнээс хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө. Мөн ХААН банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглаж гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно” гэлээ.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
