Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх, ил тод байдлыг хангах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагийг 14 хоног тутамд нэг удаа хийдэг болсон.
Энэ удаа мэдээллийн цагт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Павхарбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Санхүү, төрийн сангийн дарга Д.Ууганбаяр нар оролцож, эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллааны хөтөлбөрөө “ДЭВЖИН ДЭЭШЛЭХ СҮХБААТАР ДҮҮРЭГ” нэртэйгээр баталсан.
Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 289 заалтнаас дүүрэгт хэрэгжүүлэх 57 заалтыг тусгасан. Сүхбаатар дүүрэг 2017 оныгЗалуучуудын хөгжил, залуучуудад чиглэсэн арга хэмжээг дэмжих, зохион байгуулах чиглэлд илүү анхааран ажиллана” гэв.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хэлэхдээ “Дүүргийн хэмжээнд Засаг даргын захирамжаар 2 удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 1295 байгууллагын 4330 хүн оролцож, 126 рэйс буюу 567 тонн хог, хаягдлыг цэвэрлэж, тээвэрлсэн байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилтай дүүргийн Засаг дарга Х.Болормаа газар дээр нь танилцаж, хотын иргэн бүр цэвэр цэмцгэр, тав тухтай орчинд амьдрахыг хүсч байгаа бол айл өрх, албан байгууллага болгон долоо хоногийн бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байхыг уриалсан. Тэгвэл дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр ярихдаа “Дүүргийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх хувийн өмчийн 5 цэцэрлэгт зорилтот бүлгийн 118 хүүхдийг хамруулах ажлыг зохион байгууллаа. Мөн 2011 онд төрсөн цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тоог хороо тус бүрээр гаргаж, 143 хүүхдийн мэдээллийн санг бүрдүүлэн эдгээр хүүхдүүдэд зориулсан хувилбарт сургалтыг 3-5 дугаар сард хамран сургах тойргийн цэцэрлэгүүд дээр 7 хоногийн 2 өдөр 1-2 цагийн хугацаатай зохион байгуулжбайна” гэдгийг онцлов. Харин дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд “Бид төрийн үйлчилгээг хүртээмжтэй ил тод байлгах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр х ажлуудыг хийлээ. Тухайлбал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын “НЭГ ЦОНХ”-ны үйлчилгээгээр эхний улирлын байдлаар өдөрт дунджаар 200-250 иргэнд 8 төрлийн 64 үйлчилгээг 20 цонхоор дамжуулан хүргэсэн байна. Бид төрийн албан хаагчдыг илүү чадавхжуулах чиглэлээр долоо хоног бүрийн 5 дахь өдөр албан хаагчиддаа зориулж “Мэдээлийн цаг” хийдэг. Түүнээс гадна энэ сарын 20-ноос эхлэн дүүргийн удирдлагууд “Хөдөлгөөнт оффис”-ыг хороо бүрт ажиллуулах гэж байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойр хүрэхээс гадна аливаа асуудлыг газар дээр шийдвэрлэх боломжтой гэлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
