Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах үйл явцад ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж, хуралдаанаараа ярилцлаа.
Ярилцлагад Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар оролцов.
-Энэ хэрэгт зарим хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор хоёр шатны шүүх хурал болоод байна. Дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, гуравт нь ял оноогоод байгаа. Шүүх хурал хаалттай болсонд олон нийт дургүйцэж, зарим нэг эргэлзээ байгаа талаар санал бодлоо илэрхийлж байгаа. Төрийн нууцад хамаарах мэдээлэл байгаа учраас хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллага тайлбарладаг. Яллагдаж буй хүмүүс Улсын Дээд Шүүхэд өргөдөл гаргаж, хянуулах сүүлчийн шат үлдсэн гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллээ.
Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд үйлдлийн сэдэл чухам юу байсан бэ, захиалгат аллага мөн үү, Дээд шүүхийн хурлыг нээлттэй явуулах боломж хэр бол, улс төрийн үйл ажиллагаанд хэргийг ашиглах сонирхол байгаа гэж үзэж байна уу, мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл байгаа юу, Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд танай улсад очиж, энэ хэргийн үйл явцтай танилцах боломж бий юү гэсэн асуултууд тавилаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
- Хэдийгээр бид парламентын гишүүн мөн ч иргэдийнхээ болон Та бүхний адил л мэдээлэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг.
- Шүүх, прокурорын байгууллагаас хэргийг мөрдөн шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Нийтэд бүрэн ил болгох боломж одоогоор алга гэсэн хариуг бидэнд өгч байгаа.
- Мөрдөн байцаах явцад захиалагчийн тухай асуудал гарч ирсэн, түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарлан шалгаж байгаа гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
- Хувь хүний хувьд хэргийг улс төрийн зорилгод хэрхэвч ашиглаж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг.
- Хэрэг хуулийн дагуу, үнэн зөв шийдэгдээсэй, буруутан этгээд зөвөөр тогтоогдож, зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
- Парламентчдын хүний эрхийн хороо Монголд очиж ажиллах боломж нээлттэй. Энэ талаар УИХ-ын удирдлагууд, Монголын парламентын хороонд танилцуулна гэсэн хариулт өглөө.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийг байнга анхааралдаа байлгаж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэх асуудлаар УИХ-тай хамтран ажилласаар ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид ч хамтран ажиллахад бэлэн байх болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
