УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нар Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулан байнгын хорооны хуралдаанд танилцуулах удирдамжийн дагуу өнөөдөр (2017.04.04) “Шинэ монгол” Технологийн дээд сургууль, “Шинэ монгол” Техник инженерийн коллежид ажиллаж, сургуулийн удирдлагуудтай уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа “НББСШУ-ны байнгын хорооны өмнө эн тэргүүнд тавигддаг асуудлын нэг нь боловсрол байдаг. Нийгмийн энэ суурь асуудлыг шийдвэрлэх нь бидний үүрэг юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 95 их, дээд сургууль байна. Тэдний цөөн хувь нь төрийн өмчит сургуулиуд. Гэвч боловсролын салбарт ачааны хүндийг үүрэлцэж яваа хувийн сектор, тэр дундаа хөрөнгө оруулалт, зориг, алсын хараа ихээхэн шаардлагатай инженер техникийн дээд боловсрол эзэмшүүлэх ажилд зориглож орсон та бүгдийг магтмаар байна” гэлээ. Түүнчлэн дээд боловсролын санхүүжилт, хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа хэрхэн тогтоож байгаа, тэтгэлгийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар сонирхлоо.
“Шинэ монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах хувийн их, дээд сургуулиудаас тус сургуулийг онцлон үйл ажиллагаатай нь танилцаж буйд УИХ-ын ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлээд сургуулийнхаа талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Бяцхан монгол цэцэрлэгээс эхлээд бүрэн дунд сургууль, коллеж, дээд сургуулийг бид байгуулсан. Энэ хугацаанд бидэнд тулгарч буй асуудлууд олон байна, жишээ нь Технологийн дээд сургуулийн лаборатори байгуулахаас эхлээд санхүүгийн бэрхшээл одоог хүртэл тулгарч байна. Сургадаг академиас судалгааны их сургууль руу шилжиж байгаа. Ирэх жилээс бид гадаадаас багш нарыг нээлттэй шалгаруулж авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү санхүүгийн бэрхшээлтэй, шилжилтийн үед төр, засгаас хувийн их, дээд сургуулиудыг бодлогоор болон санхүүгийн хувьд бодитоор дэмжихийг хүсэж байна” гэлээ.
Харин “Шинэ монгол” Технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг Засгийн газар, УИХ-аас магистрын оюутнуудын судалгааг дэмжиж, тэднийг чадваржуулахад онцгой бодлого явуулах шаардлагатай байгаа. Мөн их, дээд сургуулиудын номын санг онлайн хэлбэрээр нэгдсэн нэг сүлжээнд оруулбал олон давуу тал бий болох боломжтой гэсэн санал хэлсэн юм.
НББСШУ-ны байнгын хорооны ажлын хэсэг шалгалтын дүнд үндэслэн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

ENE 2 bol mundag bolbosroltoi. uls ter, EZ n ergen medlegtei estoi uls teriin noen nuruutai manai terguunii emegtei chuud shuu TA 2 shudraga ajillaad EBS n angiin bagsh nar denduu hkicheelee / zarim ni/ zaadaggyi meddeggyi shuu ER ni ene EBS aas l ekhel…