Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох талаар баримталж буй бодлогыг танилцуулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх зорилгоор Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны салбар зөвлөлийн дарга нарын IX зөвлөгөөнийг өнөөдөр ЭМЯ дээр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус зөвлөгөөнийг нээж хэлэхдээ, Өрхийн эрүүл мэндийн төв бол эрүүл мэндийн салбарын тулгын чулуу нь байдаг. Та бүхэн иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэхэд гол үүрэгтэй, иргэдээ хамгийн сайн мэдэх хүмүүс. Өнөөдрийн уулзалтаар өрхийн эмч нар маань “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд өөрсдийн үүрэг, оролцооны талаар харилцан ярилцаж, нэгдсэн дүгнэлт гарган яамандаа саналаа ирүүлнэ гэдэгт найдаж байна. Цаашид бүх ӨЭМТ-ийн эмч нар иргэддээ хүрч үйлчилдэг, иргэдээ дуудаж үйлчилдэг болж хэвшихийг хүсээд, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр та бүхнээс ихээхэн зүйлийг хүлээж байна гэв.

Энэхүү зөвлөгөөнөөр ӨЭМТ-ийн салбар зөвлөлийн дарга нар ЭМЯ-аас гаргаж буй бодлого шийдвэрээс гадна, тус холбооноос 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа. Тус холбоонд 21 аймаг, 8 дүүргийн 228 өрхийн эрүүл мэндийн төвүүд нэгдсэн бөгөөд аймаг, дүүрэг бүрт салбар зөвлөлийн дарга нар ажиллаж тэдгээрээр дамжуулан төлөөлөн удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
