Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны нэрэмжит “Mongolia cup-2017” анхдугаар олон улсын тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болно.
Одоогоос 10 жилийн өмнө манай улсад Ширээний теннисний өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн болсноос хойш тив, дэлхийн чанартай томоохон тэмцээн зохиогдоогүй юм. Тиймээс анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн манай улсын ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлнэ гэж холбооны удирдлагууд үзэж байна.
Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгож буй юм
Тэмцээнд 15 улсыг баг тамирчид оролцохоо илэрхийлснээс БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг 10 орон урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.”Mongolia cup-2017″ олон улсын тэмцээний техникийн ивээн тэтгэгчээр Хятадын “Grand China Sports” групп, МИАТ, АПУ, “Төмөрт-Өргөө”, “Бласт”, “Talk talk english” зэрэг олон компани хамтран ажиллаж байна.
Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгож буй юм. Мөн тэмцээний шагналын сан олон улсын тэмцээнүүдээс дутахгүй өндөр болохыг зохион байгуулагчид онцоллоо. Цаашдаа олон улсын энэхүү тэмцээнийг Олон улсын Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбоотой хамтран календарчилсан төлөвлөгөөнд оруулж хоёр жил тутамд зохион байгуулаад явах төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга тэмцээний ач холбогдлын талаар хэлэхдээ:“Ширээний теннисний спорт түүний онцлог, давуу талуудыг харуулах, сурталчлахад энэ тэмцээний зорилго оршиж байна. Ер нь аливаа спортын төрлүүдийг хөгжүүлэх, цаашлаад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд олон улсын чанартай томоохон тэмцээнүүд маш чухал нөлөөтэй. Бид жүдо, чөлөөт бөх зэрэг спортын төрлүүдээр олон улсын томоохон тэмцээн хийдэг. Түүн шиг ширээний теннисний томоохон тэмцээн ч бас зохион байгуулдаг болох нь зүйтэй гэж үзээд “Mongolia cup-2017”-г санаачилсан.
Энэ тал дээр Монголын Ширээний теннисний холбоо дэлхийн Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбооноос тодорхой үнэлэлт дүгнэлт авч, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байгаа” хэмээв.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
