Их Хянганы нуруунаас эх авсан Халх голын савд хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын дунд үеэр хамгийн их хэмжээндээ хүрнэ. Энэ жил шар усны үерийн хэмжээ үерийн олон жилийн дунджаас даруй хоёр дахин их байх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээлжээ. Үүний зэрэгцээ Халх голд мөсөн хахаа үүсэж үерийн түвшин улам нэмэгддэг онцлогтой.
Хангай нурууны салбар уулс, Булнай нурууны араас эх авах Тэс, Хан Хөхий нурууны Баруунтуруун болон бусад голуудын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын дунд үеэс эхэлж хамгийн их хэмжээндээ тавдугаар сарын эхний арав хоногт хүрнэ. Монгол Алтай нуруунаас эх авсан Булган болон бусад голуудын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлчээр эхэлж хамгийн их хэмжээндээ тавдугаар сарын дунд үеэр, Хангай нурууны араас эх авсан Идэр голын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлж хамгийн их хэмжээ нь тавдугаар сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр ажиглагдана.
Гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-20 см нимгэрч, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө 10 градус болон түүнээс дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж, мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж байна. Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
