Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 3-аас 4 дүгээр сарын 8-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн үр дүнг хэлэлцэж, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар олон улсын семинарт оролцоод ирлээ.
.png)
Энэхүү уулзалт, семинарын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг биелүүлэхэд дэлхийн сүрьеэгийн тархалтыг зогсоох бодлого: Улс бүрийн хүчин чармайлт” сэдэвт олон улсын семинарт оролцож, Солонгос улсын Парламентын гишүүн, Байнгын хорооны гишүүд зэрэг төр нийгмийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачтай уулзалт хийсэн.
.png)
Тус айлчлалын хүрээнд Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, Хьюндай мотор Жон Мун Гу сан, Сижин эрүүл мэндийн сан, Сүрьеэ судлалын хүрээлэн, L&K Biomed компани, Соннам хотын Сүжон дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг албан байгууллагуудад зочилж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ажиллаа.

Энэхүү ажлын айлчлал, уулзалтын үеэр “Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийг цаашид өргөжүүлэн үргэлжүүлэх, мөн нуруу нугасны сүрьеэгийн хамтарсан төслийн энэ онд эхлүүлэх талаар ярилцаж, L&K Biomed компани нь Монгол улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д 300 000 ам долларын өртөг бүхий нуруу нугасны сүрьеэгийн мэс заслын тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэхээр болсон. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн ажилтануудыг сургах, ялангуяа нуруу нугасны мэс заслын багийг Солонгос улсад сургах талаар ярилцаж тохиролсон зэрэг өндөр ач холбогдол бүхий ажлын айлчлал хийгээд ирсэн байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
