Сүү, сүүн бүтээгдэхүүний Нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ арга барил, шинэ санааг нэвтрүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Та сүүгээ уусан уу” сэдэвт хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. “Глобал Коммунитис” олон улсын байгууллага нь Монгол Улсад 2003 оноос АНУ-ын ОУХА(USAID), мөн АНУ-ын ХАА-н Департмент (USDA)-ийн санхүүжилттэй жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн EMIRGE хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд ийнхүү цуврал уулзалтыг ирэх арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлэн зохион байгуулах аж. Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ХХААГ-ын Хүнсний хэлтсийн мэргэжилтэн Ц.Баярмаа “Нийслэлээс сүүний салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”, ШУТИС, ҮТС, Хоол зүйч доктор, дэд профессор М.Пүрэвжав “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ба хүний махбодын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь”, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний зохистой хэрэглээний зөвлөмж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа. Хүний биед нэн шаардлагатай нэг өдрийн амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг хамгийн багадаа 200 гр сүү ууснаар олж авдаг байна. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ-д иргэд нь насны ангиллаараа өдөр бүр сүүг тогтмол хэрэглэдэг байна. Үүнд:
- 1-10 настай хүүхэд 1-3 аяга (200-300гр) 4%-ийн тослогтой сүү,
- 11-18 настай хүүхэд 4-5 аяга (300-500гр) 3,2% -ийн тослогтой сүү,
- 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогтой тохируулан 3 аяга (300-500гр) 0,1% 2,5% тослогтой сүүг хэрэглэж заншсан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
