Үс сайхан бол зүс сайхан гэдэг. “Монос” гоо заслын салон энэ удаа үсний арчилгаа, зөвлөгөөг хүргэж байна.
Үс кератин гэх эвэрлэг бодисоос тогтсон дайвар эрхтэн юм. Иймдээ ч үс химийн нэгдлүүдийг даах чадвартай байдаг. Хүний биеийн үсийг гурван үед хувааж үздэг. Урт үс, дунд үс, бүх биеийг бүрхсэн богино үс буюу шар үс гэж. Урт үсэнд хүний толгойны үс ордог бол дунд үсэнд ургалт богинотой суга, цавины үс орно. Богино шар үс бол хүний биеийг бүтэн тархсан байдаг. Шар үс нь гадны элдэв нөлөөллөөс хүний арьсыг хамгаалдаг юм.
Үсний бүтцийн хувьд нарийн ширхэгтэй зөөлөн үс, бүдүүн ширхэгтэй үс гэж бий. Нарийн зөөлөн ширхэгтэй үстэй бол сэнс, индүү, хими зэрэгт ачаалал даахад хэцүү. Харин бүдүүн ширхэгтэй байх тусмаа эсрэгээрээ ачаалал даах чадвар нь сайн.

Хүний үс унах, тасарч гэмтэх нь дотоод эрхтэний нөлөөлөлтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, дотоод эрхтэний хямрал нь үс, хумсаар илэрч гарч байдаг юм. Иймд үсээ эрүүл сайхан байлгая гэвэл стрессгүй, амар тайван байх, зөв хооллох, дотор эрхтнээ эрүүл байлгах нь чухал.
Гэхдээ гадаад орчны болон химийн нөлөөлөл үс гэмтэхэд маш их нөлөөлдөг. Үсээ байнга буддаг, хими хийлгэх, ороох, индүүдэх зэрэг нь үсийг гэмтээнэ.
Үс бол арьстай адил юм. Үсний шампунь, тэжээлийн тос, арчилгааны бүтээгдэхүүнийг өөрийн үсэндээ тохируулж сонгох хэрэгтэй. Үсний ургалт хуйхны үйл ажиллагаатай холбоотой. Тэжээлийн тосыг түрхэхдээ хуйхыг массажилж, тайвшруулвал шинээр үс эрүүл ургадаг. Гэрийн нөхцөлд хуйхны цусан хангамжийг сайжруулж, тэжээлийн тосоор хуйхаа массажилж байх нь чухал юм шүү.
Манай гоо заслын салон үсний эмчилгээ хийдэг. Тэжээлийн тосоор массажлах үйлчилгээ үзүүлдэг. Энэ үйлчилгээг долоо хоногт 2 удаа хийлгэхэд тохиромжтой.
Үсийг өдөр бүр угаах нь хуурайшилт өгдөг. Химийн нэгдэлтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байгаа учир хажуугаар нь тэжээлээ сайн өгч байх хэрэгтэй юм шүү.
Түүнчлэн эмчилгээний шампунийг байнга хэрэглэх явдал бийг. Тэгэж болохгүй. Эмчилгээ шаардлагатай үедээ шампуниа хэрэглэж, эмчилгээ шаардлагагүй үедээ энгийн шампуниа хэрэглэх хэрэгтэй. Жишээлбэл, үс хагтсан тохиолдолд тэр үедээ л эмчилгээний шампунийг хэрэглээд, хаггүй болсны дараа энгийн шампунь хэрэглэх хэрэгтэй юм.
Хаяг: “Модны 2”-ын зам дагуу “Монос” гоо заслын салон.
Холбоо барих утас: 88013728, 93036002

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
