Казахстанаас улбаатай “Жи тайм” гэх сүлжээ мөнгөжих гэсэн хүмүүсийг сэгсэрч орхив. Хохирсон хүмүүс дээшээ тэнгэр хол ,доошоо газар хатуугийн зовлон эдэлж шар махтайгаа хатаж явна. Аргаа ядахдаа хэвлэлийн хурал зарлаж, хэрхэн өрд орж,хоосорсон тухайгаа хоолой зангируулан ярив. Тэр ч байтугай төр засаг руу хүртэл давшлав.
“Нисэхгүй ээ,нисэхгүй гээд байхад нь хөлгийн бүхээгт чихэж оруулаад…” гэдэг шиг хүчээр мөнгийг нь булааж аваад “Жи тайм”-д элсүүлсэн юм шиг гомдоллох хүмүүс арай л биш ээ. Тэдний хэн нь ч албадлагаар сүлжээнд элсээгүй, бүгд л сайн дураараа мөнгөө өвөртлөөд тийш зүтгэсэн гэвэл худал болохгүй. Гэтэл өнөөдөр төрийн бодлогоор мөнгөө луйвардуулсан мэт аашлах нь том эндүүрснийг нь нотолно. Өнөөдрийн монголчууд хөгшин ч бай залуу ч бай мөнгөнд даанч дэндүү дуртай болжээ.
Тэгээд бүр маш амархан аргаар палхийтэл баяжих хүсэлтэй. “Жи тайм” сүлжээнд 2.5 сая төгрөг төлж ороод 22 сая болгож авах сайхан боломж өвлийн жавартай уралдан ам дамжин яригдаж эхэлсэн. Амархан баяжих гэсэн хүмүүс бусдыгаа ятгаж, ямар нэгэн аргаар мөнгө олоод элсчихвэл болох нь тэр хэмээн ухуулж байсан нь саяхан. Нэгэнт сүлжээ пирамид тогтолцоотой болохоор орой дээрх хүмүүс авдгаа авч цулайтал мөнгөжжээ. Дараагийн хүмүүс бүгд мөнгөтэй болох мөрөөдөлтэй байсан ч молиго үмхсэн аж.
Угаасаа луйвардах зорилготой байсан юм чинь ингэж төгсөх нь тодорхой байсныг тухайн үед мөнгөөр “өвчилсөн” хүмүүс мэдсэнгүй. Баян болохын тулд маш их хөдөлмөрлөх ёстой болохоос биш өр тавьж сүлжээнд элсээд бүтэхгүй гэдгийг зэрэглээтэй хөөцөлдсөн хүмүүс дэндүү оройтож ойлгожээ. Хамгийн утгагүй нь, хэдэн саяар мөнгө тоолох гэсэн гэнэн хүмүүс “төр буруутай,миний хохирлыг барагдуулж өгөхгүй бол үхнэ энэ тэр гэж айлгаж” байгаа нь хэр зөв шийдвэр бол. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр төр яагаад буруутай гэж.
Анх мөнгөө бариад гүйж очихдоо тэр луйварчингуудтайгаа олигтойхон ярилцахгүй яав даа,хохирогчид оо. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг бодох сөхөө байсангүй юу. Тэнгэр харж хэвтэж байгаад нэг сайхан өдөр мөнгөтэй болно хэмээн мунхагласан хэдэн мянган хүн хохирогч болчихоод байна.Өөрөө унасан хуухэд уйлдаггүй гэдэг гээд орхилтой биш. Эрхбиш хууль хяналтын байгууллага учрыг олж,залилагч нараар хохирлыг төлүүлнэ гэж найдах үлдэв. Гэхдээ энэ луйвар том сургамж үлдээлээ.
Бусдын үгэнд автаж,ид шидэнд итгэхээ больцгооё. Ганцхан сүлжээ ч биш. Мөнгө дууддаг гэх Б.Сарандаваагийн лекцэнд суугаад оройжин түрийвчээрээ мөнгө даллаад овойтол баяжсан хүн байна уу. Монголоор дүүрэн бөө нар хэнгэрэг нүдэж хүмүүсийг мөнгөтэй болгох кампанит ажилд нэгдээд удав. Хэдэн мянган бөө нарт хөлсөө урсгаж олсон мөнгөө өгөөд мөнгөжсөн хүн хэд бол. Ер нь бид чинь бүхэл бүтэн амьдралаараа дэнчин тавьж сүлжээнд орж луйвардуулна, дараа нь амаа барьж харамсана. Төр засаг руу нулимна. Энэ биш ээ. Оюун ухааны хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг монголчууд ингэтлээ дордож яав ч болохгүй. Хүний амьдралын утга учир хэдэн халтар төгрөгөнд байдаг мэт бачуурах хэрэггүй. Юун хямдхан амь бэ, амиа хорлоно ч гэх шиг. Болиоч дээ, хүмүүс ээ. Ухаарах цаг болжээ.
Н.Дөлгөөнжин

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Үнэн үнэн шунал ихэдвэл шулам гэдэг шүү дээ ямар ч эрүүл ухаанаар бодсон зүгээр сууж байгаад мөнгө олно гэж юу байх вэ дээ энд орж мөнгөө алдсан иргэд ямар нэгэн хэмжээгээр тархи нь цоо эрүүл улс биш
манайх шиг төр засагтаа эрхэлсэн хүмүүс энэ тивд байхгүй шүү Юм л бол төр лүүгээ дайрана болохгүй ш дээ өөрсдөө сайн дураараа орчихоод ингэж болохгүй .Хойд солонгосын иргэн болгочихмоор хүмүүс байна очоод УНд зүтгэг хуаранжсан оронд байвал наадуулын чинь зав шунал хоёр арилах байх
Нийтлэгчтэй 1000 хувь санал нэг байна. Одоо бүр галзуурхана энэ хувийн шуналтангууд. Монголд дэлгэрээд байгаа сүлжээний компаниудыг тагнуул, цагдаа бүр сайн шалгамаар байгаа юм. Хүмүүс хохироод л байх юм Яасан хаширдаггүй юм бэ….Монгол Төр рүүгээ харааж давшлах ч нээх өөдтэй юм биш дээ. төрд муу, зуурдын хүмүүс олноор шургалсан нь үнэн л дээ. Гэхдээ монгол төрийн ноён нуруу хугараагүй байх л гэж боддог юм. Төрийн сүлд өршөөг…
Хохь нь ээ
Харин тийм, хэн ч албадаагүй, өөрсдөө л орчихоод дараа нь бусдыг буруутгадаг, энэ монголын гэм биш зан болжээ