Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч ар” клуб хамтран өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Монголын хүний нөөцийн удирдлага, бүтээмжийн менежментийн академийн дэргэдэх “Эйч ар” клуб, ажил олгогч аж ахуйн нэгж зэрэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага оролцов. Уг арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний мөрийн хөтөлбөрт “Нэг өрх-нэг ажлын байр” гэсэн зорилт тавигдсан байгаа. Хувь хүн ажилтай орлоготой болох нь өнөөдөр төрөөс нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхтэй шууд холбоотой юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын зүгээс иргэдийг ажлын байраар хангах, орлоготой байх талд нэлээн анхаарч ажиллана. Дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдсэн ч иргэд нь ажилгүй, орлогогүй бол хот хөгжихгүй. Хөдөлмөрийн зах зээлд ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг ажил олгогчтой нь холбож өгөх үүрэг бидэнд бий. Тиймээс энэхүү өдрлөгийг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг иргэд ихээр дэмжиж байгаагийн гол илрэл нь аж ахуйн нэгж, байгууллагын асарт дугаарлан зогсч, зөвлөгөө авч, анкет бөглөж буй хүмүүсээс харж болно. Зөвхөн өнөөдөр бүртгүүлээд өнгөрөх биш иргэд компаниудынхаа мэдээллийг авч, хөдөлмөрийн биржүүд нь эргээд ажилд зуучлах боломж бүрдэж байна. Дараагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгийг ирэх есдүгээр сард зохион байгуулна. Түүнчлэн “Нэг өрх-нэг ажлын байр” уриалгын дагуу өрх бүрээс судалгаа авч байгаа. Тухайн өрхөд ажил хийх насны хэдэн хүн байдаг, ямар сургууль төгссөн зэргийг судлаад тохирох ажил олгогч компанитай нь холбож өгч байна. Нийслэл болон дүүргийн хөдөлмөрийн газар нь судалгаа гэхээр хэдэн тоо гаргаад суугаад байх биш өөрийн биеэр яваад судалгаанд хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлаад ямар үр дүнд хүрсэнээ эргэн тайлагнах байдлаар нэлээн хариуцлагатай ажиллаж байгаа” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Сүүлийн жилүүдэд ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин буурч байна. Энэ нь улс орны эдийн засагтай холбоотой учраас үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа доошилж буй дүр зураг ажиглагдсаар байгаа юм. Тиймээс өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулахад ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Харин ажлын байрыг бий болгоход төр хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа чухал. Мөн ажил хайгчид маш идэвхтэй байх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд 70 орчим ажил олгогчийг ажил хайгчтай нь уулзууллаа. Анзаарч харвал өнөөдрийн өдөрлөгт залуучууд их идэвхтэй оролцож байна. Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт учир дутагдалтай байдаг. Бид энэ талд түлхүү анхаарч цаашид ажлын байрны өдөрлөгийг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ.
Энэ үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс иргэдэд ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өглөө. Түүнчлэн ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага сул чөлөөтэй болон шаардлагатай, хомсдолтой 2000 орчим ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх, мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод “Маргаашийн ажилтан” сэдэвт ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байв.
Урин дулаан цаг ирж, барилга болон хөдөө аж ахуйн ажил эхэлж буйтай холбогдуулан энэ төрлийн нээлттэй ажлын байрны саналыг зарим компанийн зүгээс тавьж байна. Тухайлбал Төв аймгийн Заамар суманд алтны шороон орд илрүүлэн уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Эко алт” ХХК-д гүйцэтгэх захиралаас эхлээд автын цахилгаанчин, бэлтгэгч, үйлчлэгч хүртэл 45 ажлын байранд ажилтан шалгаруулж авахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Тус компанийн зүгээс ажил горилогчдод уул уурхайн чиглэлээр хөдөө ажиллах боломжтой, ажлын туршлагатай байх шаардлагыг тавьж буй юм байна. Эхний ээлжид анкет бөглүүлнэ. Анкет дахь мэдээлэл шаардлага хангасан тохиолдолд 7 хоногийн хугацаанд ажлын ярилцлагад урьж, тэнцсэн тохиолдолд гэрээ байгуулах юм байна.
Харин хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг “Гацуурт” ХХК 8 төрлийн нээлттэй ажлын байр зарлав. Үүнд:
- Нягтлан бодогч /хот, хөдөө ажиллах боломжтой/
- Нярав / хөдөө ажиллах/
- Мал зүйч
- Малын эмч
- Жолооч
- Малчин
- Тогооч
- Трактор комбайны жолооч зэрэг багтсан байна.
Тус компанийн зүгээс Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлаж ажиллах гэр бүлийн малчин ажилд авах юм байна. Малчин нь 250-300 үхэр хариулах бөгөөд сард 700-1 сая төгрөгөөр цалинжуулах аж.
Ийнхүү “Нэг өрх-нэг ажлын байр” ажлын байрны нээлттэй өдөрлөгийн үеэр 3000 орчим иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч 1000 гаруй хүнийг нээлттэй ажлын байранд бүртгэжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
