“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд малчдын орлогыг өсгөх зорилгоор “Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 11–ний өдрийн 14 дүгээр тогтоол баталсан. Энэхүү тогтоолоор өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг орон нутгаас махыг арилжааны банкнуудын эх үүсвэрээр бэлтгэхээр шийдвэрлэсэн. Дээрх арга хэмжээний хүрээнд 12 аж ахуй нэгж малчдаас 15,0 гаруй мянган тонн махыг авч бэлтгэсэн. Мах сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлж, үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 6 дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна.
Махны борлуулалтын үйл ажиллагаатай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнөөдөр /2017.04.14/ танилцав. Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд санаачлан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын малчдын намар бэлтгэн махыг төвлөрсөн томоохон хотуудын иргэдийн хэрэглээг хангах, эрүүл чанартай мах нийлүүлэх үүрэг өгсөн. Засгийн газрын 14 дүгээр тогтоол гарч мах бэлтгэлийн 12 компани 15 мянган тонн мах бэлтгэсэн. Энэхүү махыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод энэ долоо хоногийн эхнээс борлуулж эхэлсэн” гэв.
“Баатрууд тэнгэр” ХХК-ийн ерөнхий менежер Э.Онон “Манай компани энэ удаа 1700 тонн мах бэлтгэсэн. Бэлтгэсэн махаа 15 дэлгүүрээр дамжуулан борлуулж байна. Цаашдаа борлуулалтын цэгийг нэмэхээр ажиллаж байна гэв.
Махны холбооны ерөнхийлөгч Б.Очирбат “Мах сүүний анхдугаар аян”-ын хүрээнд бэлтгэсэн махны чанарыг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, шинжилгээгээр батлагаажуулан иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Худалдаа эхлэхээс өмнө хүнсний захуудаас хийсэн судалгаанд үндэслэн үнийг тогтоосон. Өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд худалдаанд мах гаргахад мах бэлтгэн нийлүүлэгчдэд үйл ажиллагааны зардал гэж 1кг маханд 1000 төгрөгийн төлбөр олгодог байсан. Энэ жил арилжааны банкнуудаас мах бэлтгэн нийлүүлэх компаниуд зээл авч бэлтгэн савлаж иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Өнгөрсөн намар зудын эрсдэлтэй аймгуудын малчдын бэлтгэсэн махыг зах зээлд нийлүүлж байгааг онцлог” гэв.
Зах зээлд нийлүүлэх гэж буй махны үнийг Нийслэлийн статистикийн газрын 2017 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл, үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямдаар худалдах юм.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
