МХЕГ-аас “Аюулгүй хүнс” сарын аяны явцын талаар хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ургамалаас тодрууллаа.
-“Аюулгүй хүнс” аяны явцын талаар товч мэдээлэл өгнө үү?
-МХЕГ-аас “Аюулгүй хүнс” аяныг улсын хэмжээнд нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ хүрээнд зарим хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын гол зорилго нь аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, зөвлөн туслахад чиглэсэн. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй зөрчил дутагдлыг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгаа. Худалдааны 481, хоол үйлдвэрлэлийн 380, хүнсний үйлдвэр 150 гаруйг шалгаж, 8600 гаруй зөрчил, дутагдал илрүүлэн, заавар, зөвлөгөө өгч хамтран ажилласны үр дүнд 50 гаруй хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа. Үлдсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зохих арга хэмжээг авч байна.
–Хяналт шалгалтаар нийтлэг ямар зөрчил илэрч байна вэ. Ер нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид, иргэд юунд анхаарах ёстой вэ?
-Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаварыг өөрөө хариуцна гэж Хүнсний тухай хуульд заасан байдаг. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын горимыг чанд мөрдөж, чанар, аюулгүй байдлын баталгааг хангахад анхаарах шаардлагатай.
Хэрэглэгчдийн хувьд баталгаатай эх үүсвэрээс, чанар, аюулгүй байдлын баталгаажилттай хүнсний бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Гудамж талбайд ил задгай, гар дээрээс худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх хэрэгтэй. Зарим дэлгүүр, худалдааны төвүүд хөргөх төхөөрөмжид хадгалах ёстой хүнсний бүтээгдэхүүнийг лангуу, тавиур дээр ил тавьж худалдаалдаг зөрчил нийтлэг байна. Ийм газруудаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, авч буй бүтээгдэхүүнийхээ шошгын мэдээллийг сайтар уншиж танилцах, шаардлагатай бол худалдагч, үйлчлэгчээс тухайн хүнсний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний тухай үнэн зөв мэдээлэл авах, баталгаажилтын баримт бичгийн шаардаж үзэх эрхтэй.
Мөн нэгэнт худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд зөв хадгалах, их хэмжээгээр нөөцөлсөн хүнсний хадгалалтын горим, хугацааг анхаарах, хүнсээ зөв гүйцэт, бүрэн боловсруулж хэрэглэх хэрэгтэй.
-Аяны хүрээнд олон нийтэд мэдээлэл, зөвлөмж түгээхэд хэр анхаарч ажиллав?
-“Хүнсний баталгаат байдал” фэйсбүүк, пэйж хуудас ажиллуулж мэдээ мэдээллээ иргэдэд хүргэж байгаа. Аян эхлээд 20-иод хоногийн хугацаанд нийт 150 мянга гаруй иргэд нэгдэж, мэдээлэл аваад байна. Энэ нь иргэдэд хүнсний аюулгүй байдлын асуудал тулгамдсан, мэдлэг мэдээлэл чухал шаардлагатай байгааг харуулж байна. Нөгөө талаас иргэд ч өөрсдийн эрүүл мэнд, хүнсний хэрэглээндээ анхаарал хандуулж байгаагийн илрэл юм.
Аяны хүрээнд иргэдийн хүнсний аюулгүй байдлын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд мэдлэг олгох, сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжүүд боловсруулан хүргэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарсан. Улсын хэмжээнд нийт хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдэд 191 удаа мэргэжлийн сургалт зохион байгуулж, 5699 иргэн, ажилллагсдыг хамрууллаа. Энэ үеэр 718 заавар, зөвлөмж боловсруулан гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилж, 4900 гаруй хүнд заавар, зөвлөгөө өгөөд байна. Түүнчлэн хоол, хүнсний аюулгүй байдал алдагдах, халдвар хордлогоос урьдчилан сэргийлэх 471 сэрэмжлүүлэг бэлтгэж, иргэдэд хүргэлээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн хүний оролцоо маш чухал. Иргэд өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хүнсний зөв сонголт хийх, зохистой хэрэглэх дадал олговол хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
